x

Монголд анх удаа байгуулсан “Хүүхдийн төмөр зам”-ыг Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгожээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН 2020 оны Есдүгээр сарын 29-нд Монгол Улсад анх удаа хүүхдийн төмөр замыг байгуулах санаачилгыг гаргаж Дархан-Уул аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Дархан хотын “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд уг ажлыг эхлүүлж, Дархан хотын 60 жилийн ойн өмнөхөн дуусгалаа.

Мөн Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн үеэр энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгасан байна.

Хүүхдийн төмөр зам нь нийтдээ 2,3 км урттай, 750 мм-ийн нарийн царигийн төмөр зам, монгол гэрийг бэлгэдэн бүтээсэн өртөөний барилга, зэхэлт засвар үйлчилгээ хийх депогийн барилга, Бурхант, Бумбардай, Сараань, Сүмбэн гэсэн өртөө бүхий зогсоолтой, автомат хаалт дохиолол бүхий 6 явган хүний гарам, автомашины гар хаалттай нэг гарам, дохиолол холбооны иж бүрэн тоноглол, эрчим хүчний бүрэн хангамжтай иж бүрэн төмөр зам юм.

Энд хүүхэд багачуудад төмөр замаар үйлчилж, галт тэргээр аялуулахаас гадна ирээдүйн төмөр замчдад төмөр замын анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийг байгуулснаараа онцлог юм.

 

Хүүхдийн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хувьд ОХУ-ын Камбарскийн заводад захиалгаар үйлдвэрлэсэн 230 морины хүчтэй ТУ-10 маркийн зүтгүүр, 34 хүний суудалтай ВП 750 маркийн 2 ширхэг зорчигчийн вагонтой юм.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны Наймдугаар сарын 25-ны өдрийн 52-р тогтоолоор Дархан хотын хүүхдийн төмөр замыг уг ажлын санаачилж эхлүүлсэн Монгол Улсын гавьяат тээвэрчин, ОХУ, Монгол Улсын “Хүндэт төмөр замчин” Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.

Дашрамд, Дархан хотын 60 жил, Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан хийсэн энэхүү хүүхдийн төмөр замыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын буцалтгүй тусламж болон орон нутгийн төсвийн нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгожээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 13 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 14 цаг 58 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top