x

Нүүрс тээврийн жолооч нар ЗТХ-ийн сайд Л.Халтарыг гаргасан тушаалаа цуцлах шаардлага хүргүүллээ

Хятал улс руу нүүрсний тээвэр хийдэг жолооч нар Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ. 

Жолооч нарын зүгээс Чойрын чиглэлийн замаар хүнд даацын машины тээвэр хийлгэхийг хориглох тухай ЗТХ-ийн сайд Л.Халтарын гаргасан тушаалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.

Нүүрс тээврийн жолооч нарын тэмцэл өчигдөр эхэлсэн бөгөөд ЗТХЯ-ны гадаа жагсаал хийж, Л.Халтар сайдыг гаргасан тушаалаа цуцлахыг шаардсан боловч хариу өгөөгүй учир өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тээвэрчдийн холбоотой хийсэн гэрээгээ зөрчиж, Тавантолгойгоос Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хатуу хучилттай зам тавих хүртэл тээвэр хийлгэхгүй гэсэн 158 дугаартай тушаал Аравдугаар сарын 6-ны өдөр гаргажээ. Энэ чиглэлд Хятадын компаниар зам тавиулж, Хятадын талд давуу тал олгох гэж байна.

Монголын тээвэрчид банкны зээлээр, байгаа хөрөнгөө барьцаалж задгай тэвштэй тээврийн машин авсан ч тээвэрлэлт хийж чадахгүй 2-3 сараар цалин орлогогүй зогсож байна.

Гашуун сухайт, Шивээхүрэн, Цагаан хад боомтод олон мянган жолооч нар тээвэр хийдэг бөгөөд хилээр гарах гэж олон сараар дугаарлан хүлээдэг. Авлига хээл хахууль газар авсан, хэн сайн авлигадсан нь сард хэд хэдэн удаа хилээр гардаг гэх мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг дэлгэв. Мөн Хятад руу гарах жолооч нараас PCR шинжилгээ авдаг. Хариу эерэг гарсан шалтгаанаар олон жолоочийг буцаасан ч тэд нь Улаанбаатарт ирээд ХӨСҮТ-д шинжлүүлэхэд хариу сөрөг гарсан баримт олон байгааг Монголын тээвэрчдийн холбооноос мэдээлээд Монгол Улсын эдийн засгийн томоохон дамжлага урд хилийн боомтод үүсээд буй гацаа, хүндрэлийг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг Ерөнхий сайдаас хүсэж, шаардлага хүргүүллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 14 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 16 цаг 6 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top