Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 22 баг, суурин 49 цэгт 80 багийн 309 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Та өөрт ойрхон цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг зөвлөж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.