Фэйсбүүк хаягаар монгол гэр захиалж, үл таних хүний дансанд 3.6 сая төгрөгөө залилуулсан хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Залилсан 20 настай О гэгч этгээдийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоон шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Иймд иргэдийг цахим орчинд баталгаатай аж ахуйн нэгж, байгууллага эсэхийг нягталсны үндсэн дээр худалдан авалт хийхийг анхааруулав.