x

Б.Баатарсүх: Вакцин хийлгэх нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга

Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Коронавирус, томуу, томуу төст өвчний эхний илрэх шинж тэмдэг төстэй. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхтэй ярилцлаа.

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ?

-Халдвар судлалын 40 дэх долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 77.045 үзлэг хийгдсэнээс 1284 тохиолдол буюу 1.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт үзлэгийн 54.3 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд, 68.3 хувийг ес хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байдаг. Энэ өвчлөл бол улирлын чанартай. Аравдугаар сараас дараа оныхоо дөрөв, тавдугаар сар хүртэл үргэлжилдэг онцлогтой өвчин. Халдварт өвчин, ялангуяа амьсгалын замын хурц халдварт өвчнөөс иргэдийг сэргийлэх ажил нэлээн далайцтай хийгдэж байна. Энэ нь дэлхий нийтэд “Ковид-19” вирус тархсантай холбоотой. Тиймээс иргэд өөрсдийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Томуу, томуу төст өвчин вакцинжуулалтаар бүрэн урьдчилан сэргийлэгддэг өвчин.

-Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийг хэрхэн ялгах вэ?

-Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийн илрэх шинж тэмдэг хоорондоо төстэй. Бид “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд байгаа учир амьсгалын замын халдварын шинж тэмдэг илрэх юм бол хамгийн түрүүнд коронавирус байх магадлалтай гэж үзэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Халдвар авсан байх магадлалтай учир эрүүл мэндийн байгууллагад хандаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халдвар судлалын асуумж судалгаагаар, зарим нэг клиник шинж тэмдгээр, мөн вирус судлалын үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээгээр ялгааг баталж байгаа.

Амьсгалын замын халдварт өвчин халуурах, толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх, ханиах, үе мөч, бие өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдгээр илэрдэг. Дэлхийн эрдэмтэд амьсгалын замын өвчлөл 200 гаруй вирусээр үүсгэгдэж байна гэсэн судалгаа гаргасан байдаг. Харин манай улсад “Ковид-19”  вирусээс гадна томуу, томуу төст өвчин зэрэг 20 гаруй төрлийн вирусийг тодорхойлж, судалдаг. Ямар төрлийн вирус болохыг тодорхойлохын тулд улсын хэмжээнд маш олон лабораторид сорьцын шинжилгээг долоо хоног бүр хийдэг. Өнөөдрийн байдлаар томуугийн вирус бүртгэгдээгүй. Сүүлийн жилүүдэд арванхоёр, нэгдүгээр сард томуугийн вирус бүртгэгдэж өвчлөл үүсгэж байгаа. “Ковид-19” вирусийн халдвар авсан байх магадлалтай хамгийн өвөрмөц шинж тэмдэг бол үнэр, амтны мэдрэхүй алдагдах явдал. Энэ шинж тэмдэг дэлхий дахинд батлагдсан.  

-Томуу, томуу төст өвчнөөр өвдөж байгаа иргэдийн хэдэн хувь нь хүүхэд байна вэ?

-Томуу, томуу төст өвчнөөр бүх насны иргэд өвддөг ч 90 орчим хувийг 15 хүртэлх  насны хүүхдүүд эзэлдэг. Тиймээс бид хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт ямар байгааг түлхүү анхааран ажилладаг байсан. Харин “Ковид-19” халдварын тархалт насны ялгаагүй, нийтлэг байна. Түүнээс гадна вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд ихээр халдвар авч байна. Мөн томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийн аль аль нь архаг хууч өвчин, зүрх судас, бусад эрхтний хавдартай иргэдэд хүндрэл үүсгэдэг тал бий. Ер нь амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол ажил бол дархлаагаа дэмжих, амин дэм баялаг, илчлэг ихтэй хоол хэрэглэх, халуун бүлээн шингэн уух, идэвхтэй хөдөлгөөн хийх, ажил, амралтаа зохицуулах юм. Түүнчлэн, орчны цэвэрлэгээ, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, сургууль, цэцэрлэг, ажлын байранд агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийж, халдваргүйтгэлийг зохих журмын дагуу хийх хэрэгтэй.

-Амьсгалын замын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Вакцинжуулалтад хамрагдах нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга. Вакцины бүрэн тунд хамрагдах нь амьсгалын замын өвчлөлийн хүндрэлээс бүрэн сэргийлдэг гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Тиймээс зорилтот бүлгийн болон зохих насны иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж  хоёр хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулдаг.

Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх. Иргэдийн дунд амны хаалт зүүх хэрэглээ сайн байгаа. Гэвч зөв зүүхгүй байна. Амны хаалтыг 2-3 цаг тутамд байнга сольж байх хэрэгтэй. Түүнээс олон цаг зүүвэл амны хаалт дээр өвчин үүсгэгч вирус сууж, эргээд халдвар тараах эрсдэл үүсгэдэг юм. Мөн гараа тогтмол угаах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирус зэрэг амьсгалын замын өвчлөл нь иргэдийн дунд агаар дусал болон хавьтлаар хурдан тархдаг. Тиймээс олон хүнтэй газраар аль болох явахгүй байх нь өвчний тархалтыг бууруулах ач холбогдолтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 16 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 17 цаг 32 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top