x

БНСУ-д хууль бусаар оршин суугчид дархлаажуулалтад хамрагдаж, сайн дураар нутаг буцах хүсэлтээ өгвөл торгохгүй

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2021 оны Аравдугаар сарын 12-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаад улсын иргэд вакцины бүрэн тунд хамрагдаж, сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд хууль бусаар оршин суусан хугацааны торгууль болон хилийн хориг арга хэмжээ авахаас чөлөөлнө гэж мэдэгдлээ.

Өршөөлийн аянд 2021 оны Арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл КОВИД-19 вакцины бүрэн тунд хамрагдсан хууль бус гадаад иргэд хамрагдах боломжтой ба цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан аяны дуусах хугацааг жич зарлах аж. Дараах хууль бус иргэд өршөөлийн аянд хамрагдах боломжтой.

Үүнд:

  • Эрүүгийн гэмт хэрэг, халдвар хамгааллын дэглэм бусад хууль журмыг зөрчиж шийтгэгдээгүй эсвэл цагдаагийн байгууллагад саатуулагдаагүй байх

  • Вакцины бүрэн тунд хамрагдсан байх (“Janssen” - нэг тун, “Pfizer”, “Moderna”, “Astra Zeneca” - хоёр тун)

  • Вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног өнгөрсөн байх гэх зэрэг хугацааны хязгаарлалт тавихгүй.

Өршөөлийн аянд хамрагдах хүсэлтэй иргэд вакцинд хамрагдсан тухай тодорхойлолтоо бусад шаардлагатай баримт бичгийн хамт бүрдүүлж өөрийн оршин суугаа газрын ГИХГ-т биечлэн эсвэл ГИХГ-ын www.hikorea.go.kr цахим хаягаар сайн дураар нутаг буцах хүсэлтээ гаргах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төвийн 1345 тусгай дугаараас лавлана уу.

БНСУ дахь Элчин сайдын яам 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ дахин 36 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглохыг хэлэлцэж байна 13 мин Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт ажиллах нь ёс зүйн хувьд зохимжгүй 16 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн аварга долоо хоногийн дараа эхэлнэ 16 мин Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" буюу Хорин минутын хот 32 мин Дэвид Бекхэм, Гэри Олдмен, Рожер Долтри нар хүлэг баатар цолоор шагнагдлаа 3 цаг 55 мин Монголын Татварын ерөнхий газар жендэрийн тэгш байдлын дэлхийн шагналыг хүртлээ 3 цаг 56 мин Трампын төрсөн өдөртэй давхцсан цэргийн парад АНУ даяар эсэргүүцлийн жагсаал дэгдээв 4 цаг 1 мин Хаш лууны элсэн нуур: Байгаль, соёлын хослолыг аялал жуулчлалтай нэгтгэсэн Хятадын жишиг бүс 4 цаг 4 мин Улаанбаатар хотын гол гудамжуудын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна 4 цаг 6 мин Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 4 цаг 9 мин Хүрээ цам–Даншиг наадам 2025: Монгол соёл, шашныг дэлгэрүүлэх онцгой арга хэмжээ болно 4 цаг 14 мин Израиль иранд довтлов: Ойрхи Дорнодод дайн эхэлж, зах зээлд хямралын дохио өглөө 4 цаг 24 мин Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 4 цаг 39 мин "Seven Nuga орж селфийдээд ирлээ..." 5 цаг 14 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 5 цаг 29 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 5 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 5 цаг 34 мин Г.Занданшатар: Эвийг эрхэмлэдэг Засгийн газар байна Уржигдар 11 цаг 44 мин Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна Уржигдар 11 цаг 37 мин Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа Уржигдар 11 цаг 31 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Uber Лондонд жолоочгүй такси туршина Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их з...
Top