x

10 гаруй жил ашиглаагүй газар эзэмших эрхийг цуцалж, нийтийн эзэмшил болгов

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг нураах, зориулалтын дагуу ашиглаагүй газрын эрхийг цуцлах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд  Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 8-ны  А/758 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 23А байрны хойд талын 2000 ам метр орчим талбайг өчигдөр чөлөөллөө. Тус газрын эзэмшигч нь Газрын тухай хуулийг зөрчин эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул ийнхүү Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан хашааг буулган, нийтийн эдэлбэр газарт бүртгэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зөрчилтэй газруудын жагсаалтыг гарган, судалгаа хийсэн. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах уг газар нь зориулалтын дагуу ашиглалгүй хоёр ба түүнээс дээш жил болсон байв. Иймд тус газрыг чөлөөлөн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааны үед зарим хүмүүс ийм байршлууд дахь газраар улс төр хийн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглах байдал ажиглагдаж байгаа. Нэгэнт Засаг даргын захирамжаар газрын эрхийг цуцлах шийдвэр нь гарчихсан, газар чөлөөлөлтөд шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байсан. Тиймээс сонгуулийн сурталчилгаандаа хийхээр төлөвлөсөн, үүрэг чиглэл нь тодорхой болсон ажлуудыг битгий ашиглаарай” хэмээж байлаа.

Тус хорооны 22А байрны оршин суугч Б.Пүрэвжав “Бараг арав гаруй жилийн өмнөөс энэ хэсгийг хашаалчихсан. Тэгээд архичид их орж холхидог, үндсэндээ хогийн цэг шиг болчихсон газар. Өнөөдөр ийнхүү уг газрыг чөлөөлж байгаад туйлын баяртай байна. Манай энэ хавьд хүүхдийн цэцэрлэг байхгүй тул хүүхдүүдээ Таван шар, Москва хорооллын цэцэрлэг рүү зөөдөг. Тиймээс уг чөлөөлсөн газартаа хүүхдийн цэцэрлэг бариасай” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нийслэлийн Засаг дарга суурьшлын бүсүүдэд нийгмийн дэд бүтцийн сүлжээ буюу сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, энэ мэт зөвшөөрөлгүй, хууль бус газруудыг үе шаттайгаар чөлөөлөн иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлогыг барьж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч  Ж.Сандагсүрэн онцолж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг дарга Ш.Энхболд “Манай хорооны 23А байрны ард хашаа татаад арав гаруй жил болсон. Хашаа хатгахаас өмнө хүүхдийн тоглоомын талбай байлаа. Зундаа хөл бөмбөгийн талбай, өвөлдөө мөсөн талбай болчихдог болохоор энэ хавийн хүүхдүүд их тоглодог байсан. Гэтэл хашаалснаас хойш ямар ч ашиглалтгүй, хогийн цэг шиг болчихсон юм. Тиймээс манай хорооны иргэд хамтраад Хотын дарга Д.Сумъяабазар болоод бусад албаныханд хандсан. Уг талбайг нийтийн эдэлбэр газар болгох, газар эзэмших зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг тавьсны хариуд бидний хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр ийнхүү газрыг чөлөөлж байна. Иргэд, оршин суугчдын маань хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн Хотын дарга Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн нарт хорооны оршин суугчдынхаа өмнөөс талархлаа илэрхийлье” гэв.

Уг чөлөөлсөн байршилд иргэд хүүхдийн цэцэрлэг барих хүсэлтэй байгаа ч Хот байгуулалт хөгжлийн газраас цэцэрлэгт хүрээлэн бий болгох саналыг дэвшүүлсэн байна. Тиймээс иргэд, оршин суугчдын саналыг сайтар судлан, чөлөөлсөн байршилд хийх бүтээн байгуулалтыг төлөвлөх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 17 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 18 цаг 50 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top