x

"Д.Монголхүүг өмгөөлөгчтэй нь биечлэн уулзуулахгүйгээр хорих анги руу ачаад явсан"

"No Double Standart" буюу хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстойг хэлж шаардаж буй хөдөлгөөний залуусыг Аравдугаар сарын 5-ны өдөр баривчилсан. Тодруулбал, хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү, хөдөлгөөний дэмжигч, хар машины булхайг илчилсэн Г.Ган-Очир, "Зон олны нам"-ын дарга Э.Одбаяр, н.Чинбат нарыг саатуулаад байгаа юм. Тэгвэл энэ талаарх тодорхой мэдээллийг Д.Монголхүүгийн өмгөөлөгч А.Пүрэвдуламаас тодрууллаа. 

-Аравдугаар сарын 5-ны шөнийн нэг цагт иргэн Д.Монголхүүг баривчилсан гэх мэдээлэл байна. Ямар шалтгаанаар саатуулаад байна вэ?

-Монголхүүг аравдугаар сарын 5-ны шөнийн нэг цагийн үед хойшлуулшгүй ажиллагаа нэрийдлээр баривчилж авч явсан. хойшлуулшгүй ажиллагаа гэдгээ иргэн "Д.Монголхүү нь оргон зайлж болзошгүй, мөн цагдаагийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд саад учруулж болзошгүй" гэж тайлбарласан. Яг ямар хуулийн үндэслэлээр баривчилж байгаа нь тодорхой бус байна. Д.Монголхүү оргон зайлах оролдлого хийгээгүй, цагдаагийн алба хаагчдад ямар нэгэн саад учруулаагүй.

Та бүхэн мэдэж байгаа өмнө нь "No Double Stan­dart" хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрхийн төлөө дуугарч талбай руу хүүхдийн хэдэн гутал оруулах гэтэл оруулаагүй. Тухайн үед цагдаагийн тав, зургаан алба хаагч бидний өмчийг хурааж Д.Монголхүүгийн биед нь халдаж хуучин гэмтлийг нь сэдрээж баривчилж явсан. Гэтэл одоо эсрэгээрээ цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр зүйл анги уншаад явж байгаа юм билээ.

-Одоо Д.Монголхүү хаана саатуулагдаж байгаа вэ? Та холбоо тогтоосон уу?

-Хорих 461 дүгээр ангид хоригдсон. Ер нь "No Double Standart" хөдөлгөөн хууль шүүх байгууллагын өмнө эрх тэгш байдлыг л шаардаад үг хэл, үзэл бодлоо илэрхийлээд л явж байгаа. Би энэ хөдөлгөөний гишүүддээ хууль, өмгөөллийн туслалцаа үзүүлэхээс гадна идэвхтэй дэмжигч байдлаар ажиллаж байгаа. Нэг үгээр хуульч хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлээд явж байна. Өнөөдөр Монгол Улсад хүний жам ёсны эрх хангагдахаа больчихсон байна, бид ардчилсан нийгэмд өөрсдийн зөнгөөрөө эдэлдэг энэ эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Хөдөлгөөний гол зорилго бол ерөөс хүний эрх, эрх чөлөөний төлөө шүү дээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд өмгөөлөгч хүн үйлчүүлэгчтэйгээ саадгүй уулзах ёстой, мөн өмгөөллийн үйлчилгээг авах эрхтэй. Гэтэл тухайн баривчлагдсан өдөр өмгөөлөгчийг биечлэн уулзуулах боломжгүйгээр хорих анги руу ачаад явсан. Энэ бол хүний эрхийн маш ноцтой зөрчил. Өмгөөлүүлэх, хууль зүйн тусламж үйлчилгээ авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өмгөөлөгчтэйгөө уулзах эрхийг маш ноцтойгоор зөрчлөө.

-Иргэн Д.Монголхүүгээс гадна хөдөлгөөнийг дэмжиж байсан цөөнгүй хүмүүсийг авч явсан. Тэдний талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Д.Монголхүүгээс гадна энэ хөдөлгөөнийг дэмжиж оролцож байсан залуусыг мөн саатуулсан. Эхэндээ Э.Одбаяр, н.Чинбат, Г.Ган-Очир гэсэн залуучуудад цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй буюу эрүүгийн хуулийн 23.1 гэсэн зүйл заалтыг сануулаад гэрчээр байцаалт авч байсан. Гэтэл сүүлдээ хорих анги руу аваад явж байгаа юм байна лээ. Энэ үйл явдал бол Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө үгүй болчихсон байна гэдгийг тод томруунаар харуулж байна. Харин ингэх тусам нь залуучууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ёстой.

Түүнээс гадна мэргэжил нэгтэй, хүний эрх, эрх чөлөөний төлөө тангараг өргөсөн хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нар минь та бүхнээс хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг хүсч байна. ХЗДХЯ-ны гадаа хэсэг хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхэд ямар муухай харгис хэрцгийгээр саатуулаад аваад явж байна. Энэ байдал зөвхөн дуу хоолойгоо өргөж байгаа хүмүүсийн асуудал биш, энэ бол монгол хүн бүрийн эрх, эрх чөлөөний тухай асуудал хөндөгдөж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөнийхөө төлөө сэрж мэдрэх цаг нь болсон байна.

-Хорих анги болон цагдаагийн газар саатуулагдаж байгаа гишүүд, дэмжигчид хууль, өмгөөллийн туслалцаа бүрэн авч чадаж байгаа юу?

-Манай мэргэжил нэгт нөхөд болох н.Өнөржаргал, н.Эрхэмбаяр гээд өмгөөлөгч нар энэ хэрэг дээр ажиллахаа илэрхийлээд байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байх гэдэгт найдаж байгаа.

-Та яг одоо энэ хэрэгт холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх гээд явж байгаа юм байна, тийм үү?

-Тийм. Гэхдээ өмгөөлөгч хүнээс өөрийнх нь үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авах нь хуулиар хориотой байдаг. Гэвч би өөрийнхөө үйлчлүүлэгчтэй холбоотойгоор мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгөх гээд явж байна. Энэ бол өмгөөлөгч нарын хувьд мөн л ноцтой асуудал. Өмгөөлөгч нар үүнд анхаарах, дуугарах ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 17 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 18 цаг 49 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top