x

"Зөв хүн Электорат" эвслийг МАН-д зарчихжээ

Өөрсдийгөө "улс төрийн гуравдагч хүч" хэмээн зарлаж, шинэ сонголт амлан гарч ирдэг жижиг намууд ээлж дараалан тараа таниулсаар байна.

Байгуулагдаад арав гаруй жил болохдоо олз хайсан олон хүний гар дамжсан ХҮН /Хөдөлмөрийн үндэсний нам/ өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МСДН болон Зүй ёс намтай хамтарч "Зөв хүн Электорат" эвслийг байгуулснаар анх удаагаа парламентад нэг суудал авсан билээ.

Гэвч ХҮН-ын дарга асан Т.Доржханд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа эхлэн намынхаа нэрээр бизнес хийж эхэлсэн. Жилийн өмнө болсон орон нутгийн сонгуулиар нийслэлд авсан нэг суудлаа арилжиж МАН-ын бүлэгт орсон ХҮН-ынхан энэ удаагийн нөхөн сонгуулиар ч бас МАН-д ажиллаж байна.

Бүр тодорхой хэлбэл, МАН-аас нэр дэвшсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Н.Батшугар, "Зөв хүн Электорат" эвслээс нэр дэвшсэн ХҮН-ын дарга Б.Найдалаа нар сонгуулийн нэг штабаар ажиллаж байгаа юм байна. Сурталчилгаандаа явуулахаар түрээсэлсэн машинуудаа хүртэл нэг компаниас, нэг дор авчээ. Нэр дэвшигчдийн зургийг буулгасан анонсны өнгөнөөс өөр ялгарах зүйл алга.

Уг нь Сонгинын 28-р тойрогт есөн нам, нэг эвсэл өрсөлдөж байгаа. Гэвч үнэн хэрэгтээ найман нам, нэг эвсэл нийлээд ганц Э.Бат-Үүлтэй өрсөлдөж байна. Манай улс төрийн жижиг намуудын мөнгө хийдэг ганц "сезон" нь сонгууль. Эрх баригч намаас мөнгө авч нэр дэвшүүлсэн болоод өрсөлдөгчийнх нь саналыг хувааж, МАН-ын нэр дэвшигчийг гаргах үүрэг хүлээдэг.

Тэгэхээр энэ удаагийн сонгууль Э.Бат-үүлийн хувьд жинхэнэ хүч тэнцэргүй тулаан болж байна. Гэвч зусар ихэдвэл зуд болно гэж үгтэй. МАН-ын энэ их хэтийдсэн бяр чадал, хүч түрсэн улайрал юунд л хүргэх бол доо!!!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.40.65)
    Жинхэндээ Бат Үүл худалдагдсан шүү дэ
    2021 оны 10 сарын 09 | Хариулах
    • Amar
      Chi todorhoi tailbar hiidee.
      2021 оны 10 сарын 09
iШинэ мэдээ
Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД 2 мин У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим 10 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа 11 мин Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ 13 мин Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 23 мин Ж.Дугаржав: “Тавантолгой түлш” компанийн шахмал түлш иргэдийн хэрэглэж байгаа зууханд хүнддээд байна 43 мин Таван их наяд төгрөгийн хөтөлбөрөөр сонгуулийн сурталчилгаа хийж байна 59 мин “Манай улсын эрүүл мэндийн салбар өөрөө авлигын тогтолцоог дэмжигч болж хувирсан" 1 цаг 13 мин "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана 1 цаг 23 мин "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засварлана 1 цаг 38 мин Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 2 цаг 9 мин Ихэнх нутгаар сэрүүсэж, шороон шуургатай байна 2 цаг 40 мин Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо 4 цаг 8 мин А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 8 цаг 5 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 23 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана Өчигдөр 17 цаг 39 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана Өчигдөр 15 цаг 56 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна Өчигдөр 15 цаг 51 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов Өчигдөр 14 цаг 25 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд Өчигдөр 14 цаг 23 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top