x

Э.Бат-Үүлийг зодлоо гээд Н.Бат-Ялалтын рейтинг өсөх үү?

"Хутга гаргаагүй бол хурим болсонд тооцохгүй" гэдэг бил үү. Сонгуулийн халуурал ч бас ид дундаа яваа бололтой. Өчигдөр (2021.10.05) нэр дэвшигч Э.Бат-Үүлийн сонгогчидтой хийсэн уулзалтыг хэсэг бүлэг хүмүүс ирж үймүүлжээ. Нэр дэвшигч рүү баахан дайрч, давшилж, уулзалтад ирсэн хүмүүсийг загнаж зандарч, гар хуруугаараа чичиж байгаад явсан нөхөд тэндээсээ хөдлөөд шууд Шударга иргэдийн нэгдсэн фронтын Н.Бат-Ялалтын сонгуулийн штаб руу явж очсон байдаг юм.

Өмнө болсон уулзалтууд дээр ч гэсэн иймэрхүү "зүс буруу" нөхөд гэнэт гэнэт айлчилдаг болохоор "Энэ лав их өндрөөс шидсэн чулуу, эрх баригч намын явуулга" энэ тэр гэсэн чинь хаяа хатавчнаас нясалсан чавх байсан юм дагуу. Ах намынхан өөрсдөө явсан бол арай ч ингэж гэнэдэхгүй.

Энэ удаагийн нөхөн сонгуулиар Сонгинохайрханд 9 нам, нэг эвсэл өрсөлдөж байгаа. МАН-аас бусад нь бүгд өөрсдийгөө "сөрөг хүчин", "гуравдагч хүчин" гэж нэрлэдэг жижиг намууд. Яг өнөөдрийн байдлаар албан ёсны сурталчилгаа явуулж байгаа хоёр нам нь АН, МАН хоёр. Бусад нь МАН-ын захиалгаар санал хуваах зорилготой орж ирсэн халаасны намууд. Өнөөдөр Орост яг ийм нөхцөл байдал байгаа. Сөрөгч хүчний бүх намууд нь Путины Нэгдсэн Оросоос тэжээгддэг, тэдний захиалгаар жагсдаг, цугладаг, захиалсан дууг нь дуулдаг.

Манайхан ч гэсэн юу дутах вэ, ядаж өрсөлдөгчийнх нь нүүр лүү шороо ч болтугай цацаж байж цалингаа авч таарна биз дээ. Тамга болгоны ард таван хүн бий гэж бодвол дор хаяж дөчин айлын амьдрал ахуй юм даа.

Түүнээс биш Э.Бат-Үүлийг барьж зодлоо гээд Бат-Ялалтын рейтинг өсдөг ч гэж юу байх вэ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хишиг (150.129.143.200)
    Hunii huuchin deeliin shine gej Batuul garval ydajih hurliig oor bolgoj magad Gundalai shig gantsaarai temtsej chadna daa mogoi 3 huwaach gurweliin dsitai gej songinchuud dhine songolt hiigeerei oorsdiinhoo toloo ard tumniihee toloo busad n bol hudlaa garuud
    2021 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.178.231)
    Э, Бат-Үүл гэдэг баавай Монголын Парламентад байж байх ёстой фигур !"Ганц дайчин ганцаардахгүй" гэдэг шиг Парламентыг хөдөлгөөнд оруулна , сэрээнэ
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа 2 цаг 49 мин Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа 18 цаг 7 мин Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана 19 цаг 1 мин Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана 20 цаг 44 мин Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна 20 цаг 48 мин Казахстан өнгөрсөн онд орос "водка"-ны номер нэг импортлогч болов 22 цаг 15 мин "Bentley"-гийн өндөр үнэтэй, бүхээгтээ алттай спорт загварууд 22 цаг 17 мин Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо 22 цаг 50 мин Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө! Өчигдөр 12 цаг 22 мин Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Өчигдөр 10 цаг 49 мин Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам сонгуульд ялна Өчигдөр 10 цаг 33 мин “Бичин гаргийн хаант улс” 56.5 сая ам.долларын орлого олжээ Өчигдөр 10 цаг 11 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 05 мин ОХУ батлан хамгаалахын зардлаа бууруулахаар чармайж байна Өчигдөр 10 цаг 01 мин ОХУ: Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хийсэн халгаа сэлгээ Өчигдөр 09 цаг 41 мин Гавъяат тамирчин Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа Өчигдөр 09 цаг 25 мин АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав Өчигдөр 09 цаг 12 мин Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Багавтар үүлтэй, бороо орохгүй. Өчигдөр 08 цаг 03 мин Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно Уржигдар 17 цаг 12 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Өнөө оройноос Богд уулын арын авто замыг хаана Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд "Европын өдөрлөг"-өөр шенгений виз хэрхэн авах талаар зөвлөг... Өнөөдөр засвартай байгаа авто замууд Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж,... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялал... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно...
Top