x

Реппер Г.Төгөлдөрийн эмчилгээний зардлын 42 хувь нь бүрджээ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны Есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байгаа юм.

Түүний дотнын нөхөд, уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд байна. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд Монголчууд уг аянд идэвхтэй нэгдэж байна.

Тэгвэл одоогийн байдлаар уг мөнгөн дүнгийн 42 хувь буюу 272 сая төгрөг бүрджээ.

Реппер Г.Төгөлдөрийн хандивын аянд оролцохыг элэг нэгт Монголчууддаа уриалж байна.


Г.Төгөлдөр (Lil Thug-E) нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө гардан бүтээж, доторх ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ сонсогч түмний зүрх сэтгэлд шууд хүрсээр ирсэн нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд нэгэн өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.  

Гэвч цусны хорт хавдар гэх энэхүү хүнд аюулт өвчин нь залуу насыг үл харгалзан Lil Thug-E-г тойрч гарсангүй, цаг үеийн хүнд хэцүү байдалтай зэрэгцэн бид бүхний өмнө тулгаран ирлээ. 

Өнөөдөр дэлхий дахинд цусны хорт хавдар нь нэн хүнд өвчинд тооцогдож байгаа хэдий ч олон улсын хэмжээнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр энэхүү өвчин нь эмчлэгдэх боломжтой нь батлагдсан юм.

Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650,000,000 төгрөг болох бөгөөд найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна. 

Lil Thug-E эрүүл болж, олон уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзаж байх хувьтай хүн гэдэгт бид итгэж байна. 

OFFICIAL FACEBOOK PAGE: Big Life for Lil Thug-E

OFFICIAL INSTAGRAM: @biglifeforlilthuge

ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК- 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 19 цаг 24 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top