x

Шилдэг багш нарт түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Хотын дарга Д.Сумъяабазар шилдэг багш нарын төлөөллийг хүлээн авч, баяр хүргэлээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Н.Алтаннаран, Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн багш Г.Энхмэнд нарт түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах эрхийн батламжийг гардууллаа.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар багш нарт хандан “Ирээдүйн түүчээ болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж, боловсролтой, зөв монгол хүн болгох их үйлсэд өөрийн мэдлэг оюун, хүч чадлаа дайчилж байгаад талархаж байна” хэмээв.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Энхмэнд “Би боловсролын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байгаа жирийн нэг багш хүн. Өнөөдөр ийнхүү хөдөлмөрөө үнэлүүлэн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдсандаа маш их баяртай байна. Хүүхдүүдэд мэдлэг олгон, сурган хүмүүжүүлнэ гэдэг маш бахархалтай ажил. Амжилт гаргахад минь ямагт тус дэм болж байдаг хамт олон, сургуулийн захиргаа, хайртай шавь нартаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Мөн мэргэжил нэгт нөхдөдөө багш нарын баярын мэнд хүргэхийн ялдамд ажлын амжилт хүсье” хэмээн ярилаа.

Хотын даргаас батламж гардаж авсан Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Н.Алтаннаран боловсролын салбарт 12 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Өсвөр насны гурван хүүхэдтэйгээ хажуу өрөө түрээслэн амьдардаг тэрбээр ийнхүү нийгмийн асуудлыг нь шийдэн, түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж буйд маш их баяртай байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр “Залуу багш намайг дэмжиж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үнэхээр их талархаж байна. Бяцхан шавь нарынхаа дулаан энерги шингэсэн өргөөндөө улам хичээн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Монголын багш нарын 55 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын А/755 тоот захирамжаар нийслэлийн есөн шилдэг багшид түрээслээд өмчлөх орон сууцны батламж олгосон юм. Мөн тэргүүний 40 сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, 18 шилдэг багш, ажилтанд зөөврийн компьютер, 47 багш, арга зүйч, нийгмийн ажилтан тус бүрд нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 19 цаг 26 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top