x

E-Mongolia: Хуулийн этгээдийг онлайнаар байгуулаарай

Хуулийн этгээд бүртгүүлэхэд иргэн биечлэн эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж, улсын бүртгэлийн газар заавал очих, бүртгэл хийлгэх, оноосон нэр баталгаажуулахад нэрийн давхардал үүсдэг зэрэг асуудлаас болж иргэд дараалалд удаан зогсох, мөн дараа өдөр нь дахин биечлэн ирэх шаардлага цөөнгүй гардаг.

Хуулийн этгээдийн нэрээ сонгож баталгаажуулсны дараа арилжааны банканд данс нээлгэх, үйлчилгээний хураамж төлөх, ямагт бөглөх, материал дутуугаас болж банк болон бүртгэлийн байгууллагад олон удаа ирж очиж зэрэг бэрхшээлтэй тулгардаг.

 

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гаргасан судалгаагаар хуулийн этгээдийг бүртгүүлэхэд ажлын 3-5 хоногт ойролцоогоор 20-50 мянган төгрөгийг зарцуулж, 10-13 нэр төрлийн бичиг баримтыг бүрдүүлэн 2-3 удаа ирж, буцах шаардлага тулгардаг талаар дурдсан байна. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас дээрх үйлчилгээг “e-Mongolia” системд цахимжууллаа. Та “e-Mongolia” системд нэвтрэн орж, “АЖИЛ БҮТЭЭХЭД ТАНЬ ТУСАЛЪЯ” цэснээс “ХУУЛИЙН ЭТГЭЭД БАЙГУУЛАХ” гэсэн хэсэгт хандаж, хуулийн этгээд байгуулах багц үйлчилгээ болон мэдээллийг авах боломжтой.

Ингэснээр та ойролцоогоор 15-60 минутын хугацаанд гэр болон албан байгууллагаасаа гаралгүй  бичиг баримтаа “e-Mongolia” системд PDF файлаар оруулж, бүртгэлийн байгууллагын үүд сахихгүйгээр түргэн шуурхай хуулийн этгээдээ байгуулах боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Франц Гренландад Ерөнхий консулын газар нээхээр төлөвлөж байна 57 мин Жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаанд Монголын гурван тамирчин хүч үзнэ 1 цаг 0 мин “Оюутан цэрэг” сургалт 10 дахь жилдээ үргэлжилж байна 1 цаг 1 мин ОБЕГ: Өнгөрсөн долоо хоногт 84 иргэний амийг аварч, 218 хүнийг утаатай бүсээс гаргалаа 1 цаг 2 мин Ойн хөнөөлт шавжтай дроноор тэмцэх ажлыг Хотонт, Цэнхэр суманд эхлүүллээ 1 цаг 10 мин АНУ дахин 36 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглохыг хэлэлцэж байна 1 цаг 25 мин Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт ажиллах нь ёс зүйн хувьд зохимжгүй 1 цаг 28 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн аварга долоо хоногийн дараа эхэлнэ 1 цаг 28 мин Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" буюу Хорин минутын хот 1 цаг 44 мин Дэвид Бекхэм, Гэри Олдмен, Рожер Долтри нар хүлэг баатар цолоор шагнагдлаа 5 цаг 7 мин Монголын Татварын ерөнхий газар жендэрийн тэгш байдлын дэлхийн шагналыг хүртлээ 5 цаг 8 мин Трампын төрсөн өдөртэй давхцсан цэргийн парад АНУ даяар эсэргүүцлийн жагсаал дэгдээв 5 цаг 13 мин Хаш лууны элсэн нуур: Байгаль, соёлын хослолыг аялал жуулчлалтай нэгтгэсэн Хятадын жишиг бүс 5 цаг 16 мин Улаанбаатар хотын гол гудамжуудын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна 5 цаг 18 мин Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 5 цаг 21 мин Хүрээ цам–Даншиг наадам 2025: Монгол соёл, шашныг дэлгэрүүлэх онцгой арга хэмжээ болно 5 цаг 26 мин Израиль иранд довтлов: Ойрхи Дорнодод дайн эхэлж, зах зээлд хямралын дохио өглөө 5 цаг 36 мин Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ 5 цаг 51 мин "Seven Nuga орж селфийдээд ирлээ..." 6 цаг 26 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 6 цаг 41 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" буюу Хорин минутын хо... Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Uber Лондонд жолоочгүй такси туршина Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ...
Top