x

Г.Цогзолмаа: Коронавирусийн халдвар нутагшин үлдэж, байнгын эргэлтэд байх магадлалтай

"Коронавирус, томуугийн шинэ мутацит вирусийн хувилбар үүсч болзошгүй байна"

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн вирус судлаач Г.Цогзолмаатай ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад аль төрлийн вирус зонхилон тархаж байна вэ. Наймдугаар сараас хойш өвдсөн хүмүүсийн ихэнх нь дельта хувилбараар өвдсөн гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, манай улсад коронавирусийн дельта хувилбар наймдугаар сараас эхлэн тархаж эхэлсэн. Уг хувилбарын тандалтыг хөдөө орон нутаг, нийслэлд тогтмол хийж байгаа. Дельта хувилбарын тархалтын байдал наймдугаар сарын сүүлээр манай улсын хэмжээнд 30-50 хувийн тархалттай байсан бол өнгөрсөн долоо хоногийн байдлаар 70-90 хувь болоод байна. Дельта хувилбар нь халдварлах чадвар маш өндөр учраас нийт тархалтын эзлэх хувь ч мөн адил хурдацтай нэмэгдэж байна. Дэлхийн ихэнх улсад дельта хувилбарын тархалт 95 хувиас дээш болоод байна.

-НЭМҮТ-ийн Анагаах ухааны доктор Б.Сувд “Томуу, томуу төст өвчний улирал ирж байгаа, өнгөрсөн жил хөл хориотой байсан тул эргэлтэд ороогүй вирус одоо эргэлтэд орох магадлалтай гэсэн тооцоог хийсэн” гэж ярьсан. Эргэлтэд ороогүй вирусийн тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?

Коронавирусийн халдварын шинж тэмдэгтэй төстэй шинж тэмдэг илэрсэн ч, шинжилгээгээр коронавирусийн халдвар батлагдахгүй тохиолдлууд сүүлийн үед ихэсч байна. Эдгээр нь томуу, томуу төст өвчний үүсгэгч вирусийн халдвар байх боломжтой. Сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар, томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын нэгжээс ирсэн томуу, томуу төст өвчний тандалтын сорьцны 30-50 хувьд риновирус илэрч байна. Ингэхээр коронавирусийн халдварын хажуугаар томуу, томуу төст өвчний халдвар зэрэг эргэлдэж эхлээд байна.

-Томуу, томуу төст өвчин коронавирусийн халдвартай хавсарвал ямар аюултай вэ?

-Томуу, томуу төст өвчний үүсгэгч вирус болон коронавирусийн халдвараар хамт өвдвөл ямар аюултай байж болох талаар эрдэмтдийн олон таамаглал байна. Хамгийн аюултай байж болох хувилбар нь шинэ мутацит вирусийн хувилбар үүсч болзошгүй гэсэн таамаглал байна. Зарим судалгаагаар риновирусийн халдвар авсны дараа коронавирусийн эсийн доторх олшролыг хориглож байна гэсэн үр дүн гарсан байна. Яг одоогоор хавсарсан халдварын дараах аюулыг хэлэх боломжгүй байна.

-ДЭМБ-аас коронавирусийг нутагшмал байдлаар үлдэх эрсдэл өндөр байгааг хэлж байсан. Нутагшиж үлдэх үү?

-Тийм ээ, коронавирусийн халдвар нь нутагшин үлдэх эрсдэл маш өндөр байна. Бидний мэдэж байгаагаар, уг халдварын эсрэг одоо хэрэглэж буй вакцинжуулалт нь өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлж, нас баралтыг бууруулж байна. Гэсэн ч вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс халдвар тээх, хөнгөн хэлбэрээр өвдөх нь түгээмэл байна. Мөн хоёр дахь, гурав дахь халдварын тохиолдлууд ч бүртгэгдэж байна. Иймээс коронавирусийн халдвар бусад томуу, томуу төст өвчний үүсгэгч вирусийн адил нутагшин үлдэж, байнгын эргэлтэд байх магадлалтай байна.

-Вакцины гуравдугаар тунгаа хийлгэсэн маш олон иргэд халдвар авч байна. Гурав дахь тунгийн ач тус нь юу юм бэ?

-Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалт дэлхий нийтээр хийгдэж, мөн дархлаа сэргээх гурав дахь тунгийн вакцинжуулалт ч олон оронд эхлээд байна. Одоо дэлхий нийтээр хэрэглэж буй коронавирусийн халдварын эсрэг вакцин нь удаан хугацаанд хамгаалах идэвхтэй байж, халдвараас хамгаалж чадахгүй байна. Гурав дахь буюу дархлаа сэргээх тун бол халдварын эсрэг хамгаалах идэвхийг нэмэгдүүлж, илүү удаан хугацаанд дархлаа тогтцыг бий болгох ач тустай. Вакцинжуулалт нь халдвар авах эрсдэлээс бүрэн хамгаалахгүй хэдий ч халдварын улмаас өвчний хүндрэх эрсдэлийг бууруулж байна.

-Коронавирусээр өвдөөд эдгэсэн хүмүүст ойролцоогоор ямар хугацаанд дархлаа тогтох вэ?

-Коронавирусийн халдвар авсны дараах дархлаа тогтцыг анх халдвар эхэлсэн цагаас эрдэмтэд судалсаар байна. Халдварын дараах өвчний хүнд хөнгөний зэргээс хамаарч дархлаа тогтоц харилцан адилгүй байгаа. Хүмүүсийн дунд дархлаа тогтчихвол халдвар дахин авахгүй гэсэн хуурамч тайвшрал их үүсээд байна. Халдвар авсны дараа болон вакцинжуулалтын дараа дархлаа тогтох хэдий ч дахин халдвар авах боломжтой.

-Коронавирусийн халдвараар хоёр, гурав дахь удаагаа өвдөж байгаа хүмүүс хүнд өвдөж байна гэсэн яриа байна. Энэ үнэн үү, ер нь хүмүүс дахин өвдөхгүйн тулд юун дээр анхаарах ёстой бол?

-Дээр дурдсанчлан коронавирусийн халдвараар давтан өвдөх тохиолдол нэмэгдэж байна. Одоогийн мэдэгдэж байгаа датанаас харахад зарим тохиолдлын хувьд хоёрдогч халдварын хүндрэлийн зэрэг эхний халдвараас хөнгөн байсан бол зарим тохиолдолд хүндэвтэр илрэх тохиолдлууд ч байна. Энэ нь вирусийн хувилбартай холбоотой байх боломжтой.

-Манай улсын халдвар, нас баралтын түвшин бусад улс орнуудтай харьцуулахад ямар байна вэ?

-Дэлхий нийтээр дельта хувилбарын давлагаатай холбоотойгоор халдварын тохиолдол өндөр түвшинд хэвээр байна. Манай улсын хувьд, нийт хүн амын дундах тархалтын хэмжээгээрээ дэлхийд халдварын тархалт өндөртэй орны тоонд орж байна.

-БНХАУ хилээ хаачихлаа, вакцин хийгээд байгаа мөртлөө ямар учраас хилээ хааж байгаа юм бол. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна?

-БНХАУ-ын коронавирусийн халдварын тархалтын тохиолдол бага, одоо бүртгэгдэж байгаа тохиолдлын ихэнх нь зөөвөрлөгдсөн тохиолдлууд байгаа. Дэлхийн бусад улсуудтай харьцуулахад БНХАУ нь коронавирусийн халдварын тохиолдолгүй “Ногоон бүс” юм. Тэгэхээр дотооддоо халдвар алдахгүй байх бүх л арга хэмжээг авч байгаа болов уу.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 19 цаг 24 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top