x

Тусгаарлалтад байсан хүн бүрт хохирлоо нэхэмжлэх боломж бүрдэнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос тусгаарлан ажиглах арга хэмжээ нь хүний эрхэд хязгаарлалт тогтоож байгаа хэлбэр мөн гэдгийг мэдээлсэн. УОК-оос цар тахал тархаж эхэлсэн үеэс эхлэн хилийн гаднаас ирсэн иргэдийг 21 хүртэлх хоног тусгаарлан ажиглаж байсан бөгөөд үүнийг хэрэгжүүлж байсан 6 удаагийн акт нь хуульд зааснаар хүчин төгөлдөр болоогүй байжээ. 

Иймд ХЭҮК-оос тусгаарлалтанд байж хохирсон иргэдийн хохирлыг нөхөн төлөх албан шаардлагыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүргүүллээ.

Манай Улсад Ковид-19 анхны тохиолдол бүртгэгдсэнээс эхлэн гадаадаас ирж буй иргэдийг эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамаарч тусгаарлах байранд болон гэрт нь тусгаарлан ажиглах дараах хугацаа тогтоосон УОК-ийн шийдвэрүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь заалт, Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Коронавиурст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөнийг тогтоож өглөө.

1. 2020.03.14 /анхны тохиолдол/-ны өдрөөс 14+14=28 хоног

2. 2020.03.26 /тохиолдол 11/-ны өдөр 21+14=35 хоног

3. 2020.04.09 /тохиолдол 16/-ний өдөр 21+14=35 хоног

4. 2020.09.14 /тохиолдол 311/-ний өдөр 21+0=21 хоног

5. 2020.12.09 /тохиолдол 893/-ний өдөр 14+7=21 хоног

6. 2021.02.25 /тохиолдол 2,801/-ний өдөр 10+4=14 хоног

7. 2021.05.07 /тохиолдол 43,201/-ний өдөр 7+7=14 хоног

8. 2021.06.24 /тохиолдол 102,629/-ний өдөр 7 хоног

Өмгөөллийн Фиделитас Партнерс /Fidelitas Partners/ хуулийн фирмийн баг Open Society Forum-ийн Хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, бэхжүүлэх нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт “Ковид-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” төсөл хэрэгжүүлж байгаа ба иргэн Б.Баялагмаагийн 21+14=35 хоног тусгаарлагдсан кейс дээр ийнхүү хариу авлаа.

Тус хуулийн фирмээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах хүртэл өмгөөллийн ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 19 цаг 39 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top