x

“E-Mongolia” шинэчилсэн хувилбараас бид юу хүлээх вэ?

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдаж, нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” систем нь давхардсан тоогоор 4.9 сая гаруй үйлчилгээг цахимаар иргэдэд амжилттай үзүүлсэн бөгөөд 1 жилийн хугацаанд төрийн байгууллага руу ирж, буцах зардал, шаардагдах бичих баримт бүрдүүлэх зардал, цаг хугацаанаас үүдэлтэй зардал гээд нийт 46 тэрбум төгрөгийг иргэнээс хэмнэсэн гэсэн тооцоолол гарсан байна.

Тэгвэл тус систем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд 10 дугаар  сарын 1-нд нэвтрүүлэх гэж байна.

“e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримт цахим хэлбэрт шилжинэ. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй гэсэн үг.

Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг ажээ.

Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм.

Мөн иргэн та шинэчлэгдэж буй “e-Mongolia” системээс зээлийн мэдээлэл болон үнэт цаас, хувьцааны мэдээллээс харах боломж бүрдэж байгаа ажээ.

“e-Mongolia” нэвтрэхэд хялбар болно

“e-Mongolia” иргэдийн хэрэглээнд нэвтэрч эхэлснээс хойш иргэдээс санал хүсэлтийг авах лавлах утас буюу 11-11 төвийн 1 дугаар болон албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан авч буй. Иргэдээс ирж буй нийт дуудлагын 60 гаруй хувь нь “e-Mongolia” систем рүү нэвтрэх асуудал байдаг ажээ. Иймээс шинэчлэгдэж буй “e-Mongolia” системд иргэдийн танилт, нэвтрэлтийг хялбаршуулж байгаа юм. Тодруулбал, www.e-mongolia.mn сайт дээр QR байрших аж. Тус QR кодыг e-mongolia гар утасны аппликейшнээр уншуулмагц систем рүү хялбар нэвтрэх боломжтой болох юм. Мөн пин кодоор нэвтрэх хөгжүүлэлт хийгдсэн ажээ.

Танд хэрэгтэй үйлчилгээг “e-Mongolia” санал болгоно

Хиймэл оюун ухаанд суурилсан “e-Mongolia” систем нь иргэн танд ажлын байр, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, боловсролын тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт Монгол Улсын иргэн бүрд хэрэгтэй төрийн үйлчилгээ, хөтөлбөрүүдийг санал болгох юм.

Мөн цаашид иргэний гадаад паспорт, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримтын хугацааг дөхөж буйг сануулах хөгжүүлэлтийг хийж байна.

Ажил бүтээхэд тань “e-Mongolia”  тусална

Шинэчлэгдсэн “e-Mongolia” системд улсын бүртгэлийн 60 гаруй үйлчилгээнүүд нэмэгдэж орж байна. Тодруулбал, “e-Mongolia” системээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 24 төрлийн лавлагаа, иргэний бүртгэлийн 3 үйлчилгээг иргэд авах боломжтой бол энэ 2021 онд хуулийн этгээдийн 10 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүллээ. Үүнд,

  • Хуулийн этгээдийн оноосон нэр баталгаажуулах

  • Хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр үүсгэн байгуулах

  • Нөхөрлөл шинээр үүсгэн байгуулах

  • Холбоо шинээр үүсгэн байгуулах

  • Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өөрчлөх

  • Хуулийн этгээдийн хаяг өөрчлөх

  • Хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөх

  • Хуулийн этгээдийн оноосон нэр өөрчлөх

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим гэрчилгээ зэрэг үйлчилгээг e-Mongolia.mn сайтаас цахимаар авах боломжтой.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 20 гаруй үйлчилгээ шинэчлэгдэж буй “e-Mongolia” системд орно.

Үүний зэрэгцээ тус системээс 100 орчим тусгай зөвшөөрлийг авах, сунгуулах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой ажээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан Авилга хүнд суртлын эсрэг  11-11 төвөөр дамжуулан иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэн хүнд сурталтай, шат дамжлага ихтэй үйлчилгээг цахимжуулж байна. Хамгийн их гомдол бүртгэгддэг ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрлийг цахимжуулаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 19 цаг 44 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top