x

Ц.Жаргалантуул: Эцэг эхчүүд танхимын сургалтыг дэмжиж байгаа

2021-2022 оны хичээлийн жилийн эхний нэг сар өндөрлөж байна. Энэ хугацаанд цэцэрлэг, сургуулийн орчинд коронавирусийн халдвар ямар түвшинд байгаа болон халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч буй талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.

-Коронавирусийн халдварын улмаас танхимын сургалтыг цахимд шилжүүлсэн сургууль хэр олон байна вэ?

-Нийслэлийн Боловсролын газраас долоо хоног тутамд хоёр удаа сургууль, цэцэрлэгүүдээс судалгаа авч нэгтгэн, нэгдсэн дүгнэлт гаргаж байна. Есдүгээр сарын 28-ны буюу өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 106 сургуулийн бага ангийн 64 бүлэг, дунд ахлах ангийн 52 бүлгийн сурагчид зайны сургалтад шилжин суралцаж байгаа. Харин хоёр сургууль бүхэлдээ цахим хэлбэрт шилжсэн бол нэг сургуулийн нэг хичээлийн байрыг түр хааж, зайны сургалтад шилжүүлээд байна. Налайх дүүргийн Чандмань-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулиуд сургуулиараа зайны сургалтад шилжсэн байдалтай байна.

-Цэцэрлэгүүд цахим сургалтад шилжсэн үү?

-Өчигдрийн мэдээнээс харахад нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг зайны сургалтад шилжсэн байна. Баянгол дүүргийн “Амгалангуа”, “Монгени”, 30, 76, 198 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 24, Сонгинохайрхан дүүргийн “Хөх тэнгэр” цэцэрлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд ахлах 36 бүлэг, бэлтгэл 35 бүлгийн хүүхдүүд зайны сургалтад хамрагдаж байна.

-Ямар тохиолдолд зайны сургалтад шилжүүлж байгаа вэ. Халдвар авсан хүүхэд багачууд, багш нарын тоог нарийвчлан гаргаж байгаа юу?

-Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалд ямар тохиолдолд анги бүлгээр нь, ямар тохиолдолд давхар, хичээлийн байраар нь, ямар тохиолдолд сургуулиар нь зайны сургалтад шилжүүлэх талаар нарийн зааж өгсөн. Тэр дагуу танхимын сургалтыг түр зогсоож цахим сургалтад шилжүүлж буй. Цэцэрлэгийн хүүхдүүдээс нэг нь л халдвар авсан бол шууд зайны сургалтад шилжүүлнэ. Сурагчдын хувьд 12-оос доош насныхан вакцинд хамрагдаагүй. Тиймээс нэг анги, бүлгээс нэг хүүхдээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлж байгаа. Харин 12 болон түүнээс насныхны хувьд нэг ангиас гурван хүүхдээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлнэ. Хичээлийн байрын тухайд хоорондоо хамааралтгүй гурван бүлгээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлэх журамтай. Ерөнхий боловсролын сургуулийн 177 багш, 53 ажилчин, 539 хүүхэд, цэцэрлэгийн 85 багш, 112 ажилчин, 87 хүүхэд ковид туссан байна.

-Цаашид ямар бодлого баримтлан ажиллах вэ?

-Хичээлийн шинэ жил  эхлэхээс өмнө нийт халдварт өртсөн хүмүүсийн 19 хувь нь хүүхдүүд байсан. Хичээл сургууль эхэлсэн ч энэ хувь өсөөгүй. Нөгөөтээгүүр халдвар авч өвчилж буй хүүхдүүдийн хувьд сургуулийн орчноос илүүтэй ахуйн хүрээнд халдвар авч байна. Мөн зайны сургалтад шилжиж буй анги бүлгийн тоо ч буурах магадлалтай. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам болоод Нийслэлийн Боловсролын газраас танхимын сургалтыг илүү зохион байгуулах бодлого баримталж байна. Эцэг эхчүүдийн тухайд ч хүүхдийн хичээлийн хоцрогдлоос шалтгаалан танхимын сургалтыг дэмжиж байгаа.

-Зайн сургалтад шилжсэн сургууль, цэцэрлэгүүд хэзээнээс буцаж танхимын сургалтад шилжих вэ?

-Зайны сургалтад шилжсэнээс хойш долоо хоног дотор дахин халдвар илрэхгүй бол танхимын сургалтыг эхлүүлэхээр журамд заасан. Өвдөөд эдгэрсэн хүүхэд болон багш нарыг сургалтын үйл ажиллагаанд шууд оруулахад эргэлзэх зүйлгүй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 19 цаг 57 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top