x

Э.Энхжаргал: Ор зохицуулалтын баг 24 цагаар, гурван ээлжээр ажиллана

Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гаргасан байна. Энэхүү журмын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргалаас тодрууллаа.

-Коронавируст халдвараар өвчлөгсдөд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс шинэ журам мөрдөж байгаа гэсэн. Журмын онцлог юу вэ?

-Сайдын тушаалын дагуу түр журам гарч, журмыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагаас гадна Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Эмийн хяналтыг зохицуулах газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн төлөөллүүд орж байгаа. Урьд нь эмнэлгүүдийн орыг  боломжийн хэмжээнд зохицуулсаар ирсэн ч хэвтэн эмчлүүлэгсдэд хүлээлт үүсээд байсан. Тиймээс түр журам гаргаж, хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Нэгдүгээрт, эмнэлгүүд өөрсдөө хэвтэн эмчлүүлэгсдээ авдаг байсан бол одоо ор зохицуулалтын баг хэвтэх хүмүүсийг эмнэлэг рүү илгээнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдээс сулрах орын тоон мэдээллийг урд орой нь авч, маргааш нь өвчтөнүүдийг хуваарилна гэсэн үг. Энгийн болоод эрчимт эмчилгээний, хүчилтөрөгчийн хэрэгцээт ор хэчнээн байгааг тус баг нэгтгэнэ гэж ойлгож болно. Баг 24 цагаар гурван ээлжээр тасралтгүй ажиллана. Энэ багийн бүрэлдэхүүнд ЭМЯ, ЭМДЕГ, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл багтах юм. Энэхүү багаар дамжаагүй иргэдийг эмнэлэг дураараа авч хэвтүүлбэл эрүүл мэндийн даатгал нь тухайн эмнэлэгт олгогдохгүй. Ингэж санхүүжилттэй холбож өгсөн.

Хоёрдугаарт, иргэд маань өөртөө шинжилгээ хийж, оношлохоо болих учиртай. Өрхийн эрүүл мэндийн төв болон бусад эмнэлэгт хандаагүй, өөрийгөө оношилсон иргэдийн мэдээлэл нэгдсэн мэдээнд багтдаггүй. Тиймээс иргэд зайлшгүй эмнэлэгт хандах нь чухал байна.

-Цаашид ор нэмж дэлгэх үү?

-Бид ор нэмж дэлгэх гэхээсээ илүү зохицуулалтаа нарийвчилж, хүндрэл чирэгдлийг багасгахад эхний ээлжид анхаарна. Ор дэлгээд л, нэмээд байх нь оновчтой биш. Ор дэлгээд ч дэглэмээ барихгүй бол өвчлөл буурахгүй байна. Мэдээж, шаардлагатай гэвэл ор дэлгэхийг үгүйсгэхгүй. Өвчтөнүүдээ маш хүнд, хүнд, хөнгөвтөр гэж ангилаад хэнийг хаана хэвтүүлэх вэ гэдгийг шийднэ. Түүнээс туссан болгоныг хэвтүүлнэ гэсэн үг бас биш.

-Хөнгөн туссан хүмүүс гэртээ эмчилж байтал гэнэт хүндэрч байна гээд байгаа шүү дээ?

-Хөнгөн өвчтөн гэж ярих нь бас буруу юм. Ялангуяа өндөр настан, суурь өвчтэй, чихрийн шижинтэй, даралт өндөртэй, жин ихтэй хүмүүс бол гэнэт хүндрэх магадлал их. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвдөө заавал хянуулж, өвчний байдлаа тодорхойлох ёстой.

-Хэвтэн эмчлүүлэгсдийн асуудлыг эмнэлгүүд биш, баг зохицуулна гэхээр илүү хүндрэлтэй биш үү?

-Урьд нь эмнэлгүүд өвчтөнөө хэвтүүлж, мэдээллээ нэгтгэж өгдөг байсан. Гэхдээ хэвтсэнийх нь дараа. Харин одоо хэвтэхээс нь өмнө мэдээллээ нэгтгэнэ гэсэн үг. Огт байгаагүйг сэдсэн хэрэг биш, өмнөхийг илүү боловсронгуй болгосон гэж ойлгож болно. Бид хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 19 цаг 58 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top