x

АНУ-ын Иргэн цэргийн дэмжлэг багтай хамтран гамшгаас хамгаалах сургуулалт хийлээ

АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэг багаас Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газартай хамтран гамшгаас хамгаалах “Хангай-21” сургуулалтыг энэ сарын 14-23-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгууллаа.

Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудтай хамтран АНУ-ын Агаарын цэргийн хүчний эмнэлгийн аврах ангийн ажилтнууд Өндрөөс аврах олсны сургалт болон Давчуу орон зайнаас аврах ажиллагааны дадлага сургуулалтыг удирдаж, Онцгой байдлын үеийн эмнэлгийн тусламж, Хямралын үеийн харилцаа холбоо, Гамшгийн удирдлага зэрэг дэмжих сургалтыг явууллаа.

Монголын 180 гаруй оролцогчдоос гадна Япон, БНСУ, БНТУ-ын батлан хамгаалахын атташе нар ажиглагчаар оролцов.

Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхжилийн эрсдэл, давтамжаас шалтгаалан, ийм гамшиг тохиолдсон үед монголын аврах ангийн ажилтнууд иргэдэд тусламж, туслалцаа үзүүлэхэд нь илүү сайн бэлтгэх зорилгоор газар хөдлөлтийн аюулд хариу үйлдэл үзүүлэх ажилд онцгой анхаарал хандуулж сургалтыг явууллаа.

Сургалт нь давчуу орон зай болон өндөр орчинд байгаа гамшгийн хохирогчдыг хэрхэн аюулгүйгээр гарган авах талаар танхимын болон хээрийн сургалтын өргөн хүрээний зааварчилгаас бүрдэж байв. Үүний зэрэгцээ эмнэлгийн ажилтнууд онцгой байдлын үед өвчтөнийг хэрхэн ангилах, эмчлэх талаар сургалт явууллаа.

Мөн шуурхай ажиллагааны төвийн албан тушаалтнууд аврах болон эмнэлгийн ажилтнуудыг, нөөцийг хэрхэн үр ашигтай удирдах талаар танхимын сургалтад хамрагдсанаас гадна хямралын үед олон нийттэй хэрхэн үр дүнтэй харилцах талаар, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах арга замуудын талаар тус тус суралцлаа.

Сургалтын төгсгөлд оролцогчид байгалийн гамшгийг дуурайлган бэлтгэсэн томоохон хэмжээний бодит нөхцөл байдлын дасгал сургуулалтыг амжилттай гүйцэтгэв.

Коронавируст халдвар (COVID-19) -ын дэгдэлтийн улмаас АНУ болон Монгол Улс жил бүр Монгол Улсад зохион байгуулдаг Говийн Чоно олон улсын гамшгаас хамгаалах сургуулалтыг цуцлахаас өөр аргагүй болсон билээ.

Хангай-21 сургуулалт нь АНУ болон Монгол Улсын эрэн хайх, аврах бие бүрэлдэхүүний хувьд түншлэлээ энэхүү завсрын үед үр бүтээлтэйгээр бэхжүүлэх боломжийг олгосон юм.

Уг сургуулалтаас олж авсан ололт, сургамжууд нь 2022 онд дахин эхлүүлэхээр төлөвлөж буй илүү өргөн хүрээний Говийн Чоно сургуулалтын төлөвлөгөөг боловсруулахад туслах болно.

Хангай-21 сургуулалт нь АНУ болон Монгол Улсын хоорондын бат бөх холбоог улам бэхжүүлж, монгол аврагчдыг байгалийн гамшиг тохиолдсон үед ард түмнээ хамгаалах, хариу үйлдэл үзүүлэх бэлтгэлд ихээхэн ахиц дэвшил гаргалаа.

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 19 цаг 55 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top