Цахим орчинд Аравдугаар сарын 1-нээс хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл тархаад байна.
Энэ талаар Улсын онцгой комиссын хэвлэлийн албанаас "Аравдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоохгүй, энэ ташаа мэдээлэл. Хөл хорио тогтоох талаар огт яригдаагүй" гэв.
ХӨСҮТ болон эрдэмтдийн зөвлөлөөс 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих саналыг УОК-т гаргасан ч энэ талаар ямар ч албан ёсны шийдвэр гараагүй байна.
Эрдэмтдийн зөвлөлөөс оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж үзсэн талаараа мэдээлж байсан билээ.