x

Цай Вэньруй: Асуудлын гол нь Монголын төмөр замын тээвэрлэх хүч дутагдалтай байна

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн өдрүүдэд Монгол Улс шатахууны хомсдолд орсон. БНХАУ-аас нийлүүлэх шатахуун хугацаандаа ирэх боломжгүй болсноос ийм байдалд хүрлээ гэж салбарын яам мэдээлж байгаа. Манай улсын зүгээс Хятадын талд шатахуун тээвэрлэх хугацааг наашлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Элчин сайдын яам энэ асуудалд хэрхэн анхаарал тавьж байна вэ?

-Монгол Улсад одоо үүсээд байгаа шатахууны хомсдолын шалтгаан Хятадын талд байгаа юм биш. Хятадын талаас яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг хүлээж аваад үүнд өндөр ач холбогдол өгч, дотоодын холбогдох байгууллагуудыг зохицуулан Монголд шатахуун нийлүүлэх ажлыг яаралтай эхлүүлсэн. Монголын тал есдүгээр сарын 22-ны өдөр Хятадын талд яаралтай шатахуун нийлүүлэх хүсэлтийг албан ёсоор гаргасан. Хятадын тал 22-ны өдөртөө багтаж зохицуулалт хийн, Эрээн хотын боомт руу шатахуун илгээсэн.

Асуудлын гол нь төмөр замын тээвэрлэх хүч дутагдалтайд байна. Монголын талын төмөр замын цариг өргөн, Хятадын тал олон улсын стандартын царигтай. Монголын талын худалдаж авсан шатахууныг Замын-Үүдийн боомт дээр тээвэрлэлтийн шилжүүлэлт хийнэ.

Одоогийн байдлаар, Монголын талын боомтоор нэг талдаа хамгийн ихдээ өдөрт 480 тонныг шилжүүлэн тээвэрлэх боломжтой. Ийм тээвэрлэлтийн хүчин чадлаар тооцоход Монголын талын хүсэлтэд яагаад ч хүрэх боломжгүй байна.

Шатахуун бусад бараа, бүтээгдэхүүнтэй адилгүй, амархан шатаж, дэлбэрэх аюултай. Мөн тээвэрлэлтийн явц ярвигтай, хэрвээ ажиллагаа буруудвал аюулгүй байдлын маш том эрсдэл дагуулна. Энэ бүхэн Монголын талын худалдаж авсан шатахууны тээвэрлэлт хойшилсоор байгаагийн шалтгаан гэдгийг мөн онцолмоор байна.

-Гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж, вагоныхоо кодыг авчихсан, наашаа ачуулах л үлдээд байгаа юм билээ. Стратегийн бүтээгдэхүүнийг оочер дараалал харгалзахгүй тээвэрлэж болдоггүй юм уу?

-Ямар бараа, бүтээгдэхүүн байх нь хамаагүй, гаалиар нэвтрэх үед бүгд Хятад, Монгол хоёр улсын боомтын тухай зохих хэлэлцээр болон гаалийн дүрэм журмын дагуу явагдана.

-Хятадын тал гэрээгээ биелүүлэхгүй байгаа энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Монголын тал Хятадын Чайна ойл компанитай бэлэн шатахуун худалдан авах гэрээ байгуулсан даруй Хятадын талын компаниас шатахуун илгээж, гэрээгээ биелүүлсэн. Төмөр замын тээвэрлэлт дээр асуудал гарснаас биш “Чайна ойл” компанийн тээвэрлэлтэд асуудал гараагүй гэж ойлгож байна.

-Сошиалаар мэдээлээд байгаачлан шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсан явдал нь үнэхээр хоёр улсын харилцаатай холбоотой юу. Зарим талаар хоёр орны харилцаанд сэв суусан, улс төрийн агуулгатай гэх мэдээллүүд яваад байна л даа?

-Ийм мэдээлэл байгааг сонсоод би их гайхаж байна. Яг одоо Хятад улс Монгол руу тусламжийн гар сунгаж байхад ийм эргэлзээ яаж байх билээ. Хятад, Монгол хоёр улс Их бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Хоёр улс сүүлийн жилүүдэд, нэн ялангуяа цар тахал дэгдсэн үеэс эхлэн харилцан туслан дэмжиж, хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж байна.

-Ковидын дараахь эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор улс орнуудын бараа эргэлт сайжирч, Тяньжин дахь чингэлгүүдийн бөөгнөрөл улам нэмэгдэнэ. Тэгэхээр цаашид шатахууны нийлүүлэлтийн асуудал ингэж гацсаар байх уу. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Цар тахлын дараахь дэлхий дахинд ажил, үйлдвэрлэл сэргэж буйг дагаад дэлхий нийтийн хэмжээнд худалдаа, тээврийн эргэлт нэмэгдэж, зөвхөн Тяньжин боомт төдийгүй дэлхийн олон томоохон боомтуудад бөөгнөрөл үүсч байна. Монголын тал гуравдагч талаас импортолсон ачаа бараа цар тахлын өмнөх үеийнхээс ихээр өссөн. Энэ нь хоёр талын одоогийн хэрэгжиж байгаа гэрээнд заасан хүчин чадлын хязгаараас хавь илүү давсан байдалтай байгаа. Хэдий ийм боловч Хятадын тал бэрхшээлийг зохицуулж, нааштайгаар шийдвэрлэн, Монголын тал хүнд асуудлаа шийдвэрлэхэд аль болох туслахыг хичээж байна.

-Цаашид Монгол Улсад нийлүүлэх шатахууныхаа үнийн асуудалд Хятадын тал ямар бодлого баримтлах вэ?

-Монголын тал Хятадын газрын тосны компанитай хэлэлцээ хийж байгаа ба Засгийн газар үүнд хөндлөнгөөс оролцохгүй.

-УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэхдээ Хятадаас импортолж буй шатахуун аравдугаар сарын 1 гэхэд ирнэ гэж байсан. Энэ үеэр БНХАУ-ын Үндэсний баяр болдог. Тэгэхээр хил гааль хаалттай байх юм биш үү?

-Бид шатахууныг аль болох хурдан тээвэрлэн Монголд хүргэж, шатахууны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна.

-Ингэхэд та бүхэн өөрийн улсынхаа үндэсний баяраар ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойг ЭСЯ цахим хэлбэрээр тэмдэглэх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.46)
    Гадны тархи угаалт царигийн маргаанаар 10 жил
    2021 оны 10 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 4 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top