БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим орчинд тараад буй ташаа цуурхалд няцаалт мэдэгдэл хийлээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Сүүлийн өдрүүдэд цахим орчинд намайг Ерөнхий сайд болно гэх мэтээр ор үндэслэлгүй мэдээ тарааж, нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц үйл ажиллагааг улстөрийн зорилгоор хийж, олон нийтийн сүлжээгээр тарааж буйд харамсаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын кабинет бол нэг хүний биш багийн төлөвлөгөө, багийн үйл ажиллагаа, багийн хэрэгжилт байдаг. Засгийн газрын алдаа, оноо, үүрэг хариуцлага бүхэн Засгийн газрын гишүүд бидний хамтдаа үүрэх үүрэг хариуцлага гэдгийг маш сайн ойлгож байна.
Миний хувьд Боловсрол, шинжлэх ухааны салбарт эхлүүлсэн реформоо тууштай үргэлжлүүлэхийг зорьсон нь зарим хүмүүсийн эрх ашгийг хөндсөн байж болох юм. Надад хариуцсан салбартаа хийх ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл маш их байна.
Бид 30 жил хангалттай улс төржлөө. Одоо сандал ширээний төлөөх өчүүхэн тэмцлээ хойш тавих цаг. Цар тахал, бензин шатахуун зэрэг цаг зуурын сорилт бэрхшээлийг бид улс төржилтөөр бус, харин эв нэгдэл, хамтын зүтгэлээр даван туулах болно" гэсэн байна.