Өчигдөр 1,210 тонн бүхий 20 вагон АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд хүрсэн тухай мэдээлсэн билээ.
Тэгвэл шатахууны борлуулалт маргааш хэвийн горимд шилжинэ гэж мэдээллээ.
Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр өчигдөр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, маргааш гэхэд шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өгсөн байна.
ААН-үүд шатахууны борлуулалтыг даваа гаригт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлжээ.
Мөн өчигдөр БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусжээ.
Хөх хотоос Эрээний боомтын зүг өнөөдөр хөдөлж, ирэх долоо хоногийн дунд үе гэхэд Монголд буух аж.