x

Сансар супер маркет болон NBA Talk-ийн хамт олон реппер Г.Төгөлдөрийн эмчилгээнд 20 сая төгрөг хандивлалаа

“Одоо” “Хавар” “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug-E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байна. Энэ өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй байгаа бөгөөд маш яаралтайгаар чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэн даруй хийх шаардлагатай байгаа юм.

Г.Төгөлдөр (Lil Thug-E) нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө гардан бүтээж, доторх ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ сонсогч түмний зүрх сэтгэлд шууд хүрсээр ирсэн нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд нэгэн өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.  

Гэвч цусны хорт хавдар гэх энэхүү хүнд аюулт өвчин нь залуу насыг үл харгалзан Lil Thug-E-г тойрч гарсангүй, цаг үеийн хүнд хэцүү байдалтай зэрэгцэн бид бүхний өмнө тулгаран ирлээ. 

Өнөөдөр дэлхий дахинд цусны хорт хавдар нь нэн хүнд өвчинд тооцогдож байгаа хэдий ч олон улсын хэмжээнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр энэхүү өвчин нь эмчлэгдэх боломжтой нь батлагдсан юм.

Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650,000,000 төгрөг болох бөгөөд найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна. 

Lil Thug-E эрүүл болж, олон уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзаж байх хувьтай хүн гэдэгт бид итгэж байна. 

OFFICIAL FACEBOOK PAGE: Big Life for Lil Thug-E

OFFICIAL INSTAGRAM: @biglifeforlilthuge

ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК- 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 9 цаг 45 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 10 цаг 5 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 10 цаг 9 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 10 цаг 12 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 10 цаг 20 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 11 цаг 9 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 11 цаг 9 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 11 цаг 12 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 13 цаг 6 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 14 цаг 2 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 14 цаг 8 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 14 цаг 13 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 14 цаг 30 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 14 цаг 37 мин Түүх бол сургамж-багш 14 цаг 40 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 14 цаг 45 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 14 цаг 50 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 14 цаг 53 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 16 цаг 17 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 16 цаг 23 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top