x

Спортын тэмцээнийг “Хариуцлагын гэрээ” байгуулж зохион байгуулахыг зөвшөөрнө

Хотын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан спортын холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр спортын холбоодын төлөөлөл “Ковид-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хумигдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болсноос гадна энэ нь тамирчдын амжилтад ч нөлөөлж байгааг онцолсон юм.

Иймээс цаашид спортын тэмцээн, уралдааныг халдвар хамгааллын дэглэм баримтлан хэрхэн зохион байгуулж болох талаар хэлэлцсэн юм. Ийн эхний ээлжид мэргэжлийн спортын тэмцээнийг тухай бүр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үе шаттайгаар зохион байгуулах нэгдсэн шийдэлд хүрлээ.

Өөрөөр хэлбэл, эхний ээлжид лигийн тэмцээнийг зохион байгуулна гэсэн үг. Ингэхдээ хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Спорт гэдэг бол бие хүн болж төлөвшихөд маш чухал нөлөөтэй. Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс залуусын спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх ёстой. Хотын даргын хувьд спортын үйл ажиллагааг, нийтийн биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж ажиллана. Гэхдээ цар тахал амаргүй байна. Иймээс халдвар хамгааллын дэглэмийг нэн тэргүүнд, сайтар баримталж, зохион байгуулалтад анхаарч ажиллах нь чухал. “Хариуцлагын гэрээ” бол аж ахуйн нэгжээ дэмжих, нэг ёсондоо итгэлцлийн гэрээ юм” гэв.

Мөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсох, тамирчид тэмцээндээ оролцож чадахгүй гэх мэтийн ард дандаа ур чадвар байхгүй болж байдаг. Үүнээс үүдэх хохирлын хэмжээ маш өндөр гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс спортын мэргэжлийн холбоодыг эхний ээлжид ямар тэмцээн, хэзээ зохион байгуулах мэдээллээ гаргаж өгөхийг хүслээ. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатайг хэлж байв. Түүнчлэн “Хариуцлагын гэрээ”-г үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гэж ойлгоод, аваад хаядаг байж болохгүй, мөрдөх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс аль болох л зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгааг онцлов.

Харин спорт холбоодын төлөөлөл Хотын даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, “Цар тахалтай зөвхөн УОК, НОК тэмцэх биш, бид өөрсдөө ч мөн тэмцэх шаардлагатай. Ингэхдээ бид халдвартай хэрхэн хариуцлагатай тэмцэх вэ гэдэг жишгийг бий болгох хэрэгтэй” хэмээн хэлж байлаа. Мөн маш хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална гэдгээ илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 7 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top