Өнгөрсөн шөнө буюу Есдүгээр сарын 24-ний 03:53 цагт Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт очиход Энхтайваны гүүрний баруун талд 18 настай иргэн амиа хорлох зорилготой үсрэх гэж байжээ.
Алба хаагчид 15 минут ажиллаж, аюулгүй болгон тухайн иргэнийг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.