x

Б.Наранбаатар: Хүн баярлуулах, аз жаргал бялхсан нүдийг харах үнэхээр сайхан

Хүнд ер нь байх байхгүй, хүрэх хүрэхгүйн бэрхшээл их тохиолдоно.

Олимпын аварга Э.Бадар-Ууган маань тоглоом шоглоомоор "Бид бэлэг бэлтгэл хоёроор л явах юм даа" гэж хэлж байсан удаатай. Бидний үеийн тамирчид дутуу гачуугийн бэрхшээлийг өөрсдийн хэмжээндээ хангалттай туулсан. Гэхдээ спортод сэтгэлтэй хүмүүсийн тус дэмээр дутуугаа гүйцээж дундуураа дүүргэдэг байлаа. Хүнээс дандаа юм авах хэцүү. Эргүүлээд өгмөөр санагдана. Гэтэл бидэнд өгөх зүйл байхгүй мэт байлаа. Манай чөлөөт бөхийн спортод дэмжлэг үзүүлэхээр АНУ-ын "Athletes in Action" ТББ үйл ажиллагаа явуулдаг байв. Монголын талыг хариуцсан төлөөлөгч нь манай чөлөөт бөхийн 60 кг-д ид барилдаж явсан олон улсын хэмжээний мастер С.Сүхбаатар байлаа. Нэг удаа тэр манай байгуулгад “Америк хүүхдүүдээс бэлэг иржээ. Тэдгээрийг орон нутагт тараана” гэж хэллээ. Америк хүүхдүүдийн бэлэг гэхээр яг юу вэ гэж сонирхоход тэд хэн нэгэн хүүхдэд зориулж бэлэг боож, сэтгэлийн үгээ захиа болгон бичээд, дэлхийн өнцөг булан бүрт илгээдэг, үүгээр дамжуулан, хүүхэд наснаас нь хүнд өгөх сайхан сэтгэлийг суулгадаг тухай тайлбарлалаа. Үүнийг сонсоод би өөрөөсөө ичих шиг болов. Бидний сэтгэхүйд яагаад заавал авах албатай гэсэн зуршил бий болчихов. Би ер нь надад тусласан хүмүүст "Баярлалаа" гэж хэр олон хэллээ. Материаллаг зүйл өгөхдөө гол нь биш, ядаж мэндийг нь мэдээд утсаар нэг ярьсан уу гэх зэргээр олон зүйл бодогдлоо. Тус болж байдаг хүмүүс маань өөрсдийн хэрэгцээнээсээ хасан байж, бидэнд илүүчилж байгаа нь хүн баярлуулахын сайхныг аль хэдийнээ олж харсан байдаг аж.

Тэр өдрөөс хойш ядаж л тусалж дэмждэг хүмүүстэйгээ утсаар ярьж мэндийг нь мэддэг болов. Ярих үед тэд маань баярлаж байгаа нь дуу хоолойны өнгөнөөс нь андашгүй мэдрэгдэнэ. Надад юу байна түүгээрээ хүнд тусалж, хариуд нь урмын үг сонсдог боллоо. Эндээс л би хүн баярлуулахын сайхныг олж харсан юм. Хүн баярлуулах, аз жаргал бялхсан нүдийг харах үнэхээр сайхан.

Энэ үед би өөрийгөө хүүхэд бүхэнд бэлэг өгдөг хэн нэгнийг алгачилдаггүй Санта-Клаус болсон юм шиг санагддаг. Бас өөрийн нэрэмжит бэлгээ шинэ жил бүрээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 сургуулийн сурлага, урлаг спортоор манлайлагч хүүхдүүдэд гардуулдаг болсон юм. Хүүхдүүд өвлийн өвгөнд жилийн турш бэлэг захиж, шинэ жилийн үдэш л баярладаг бол томчууд бид яагаад өдөр бүр хүсэн хүлээсэн тэр өвлийн өвгөн шиг байж, нэг нэгнээ дулаан үгээр баярлуулж болохгүй гэж ...

Хамгийн гол нь бэлгэндээ ч биш, хүн хоорондын харилцаа юм. Хүн гэдэг нийгмийн амьтан. Сүргээр амьдрана. Өдөр бүр, цаг тутам, хором бүрт хоорондын харилцаа үүсэж байдаг. Тэгэхээр сайн муу, сайхан муухай харилцаа үүсэх магадлал нь асар өндөр. Ийм л орчинд бид байгаа учраас харилцаагаа сайхан байлгахын тулд хүн бүр хичээх ёстой юм шиг. Харилцаа болгон сайхан бол бие сэтгэл эрүүл. Ингээд жижиг гэлтгүй зүйлээс их үйлс бүтдэг бололтой.

Ийм л хүнийг хүмүүжүүлэх гэж алс хол Америк улсад хүүхдүүдийн дунд тийм аян өрнүүлдэг юм байна. Хэн нэгний төлөө сэтгэл зүрхээ чилээж, тусалж дэмжиж явдаг танд дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Ахмад настайчуудын маань үгэнд "Энийгээ нэг хүн болгочих юмсан" гэж гардаг даа. Хүн байхын утга учир мөн ч их ажээ. Бид суралцсаар л байна...

"Намбаа" номын хэсгээс...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 16 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top