x

Р.Эмүжин: Л.Оюун-Эрдэнэ ээ! Чи ард түмнээсээ аль эрт татгалзсан шүү дээ!

Зохиолч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Ард түмнээсээ чи аль эрт татгалзсан шүү дээ, Оюун-Эрдэнэ ээ" хэмээн өнөөгийн Ерөнхий сайдын албыг хашиж буй Л.Оюун-Эрдэнийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Аль долдугаар сард сөхөрч туйлдсан эмч, сувилагчид руугаа дайрч байхдаа л чи ард түмнээсээ татгалзсан шүү дээ, Оюун-Эрдэнэ ээ. Улсын наадмаа хүртэл сэтгэлээ эзгүйрүүлэн өнжсөн байтлаа Хүй долоон худагт наадамдаж, бичлэгийг нь МҮОНТВ-д хүртэл хэдэн арван саяар заруулж байхдаа ч чи ард түмнээсээ татгалзсан байсан. Монголд бас өдий дайны наадмын бичлэг эвлүүлээд зарчих студи продакшн хэдэн зуугаараа шүү дээ. Үлгэн салган татвараа төлж, үүдний жижүүрээсээ эхлээд ажиллах хүчээ цөөлж байгаа үндэсний компаниудаа дарамтлан 5-300 сая төгрөг гаргуулж, Цахим үндэстэн шоуг хэдэн тэрбумаар хийж байхдаа чи ард түмнээсээ татгалзсан. Залуу, эрүүл, дархлаатай нь амьдарч, ахмад, суурь өвчтэй нь зайгаа тавьж өг гээд индэр дээрээс үйл хөдлөлөөрөө чангаас чанга хэлчихсэн гэдгээ мэдсэн үү? Эрүүл мэнд, нас шүдээрээ ялгаварлан гадуурхуулахыг хэн ч хүсэхгүй. Өрхийн эмнэлгийнхэн чинь өчнөөн өр тавиад гэрээр эм эмчилгээ залгуулах гээд ядарч явахад тэрбум тэрбумаар шоудаж байхдаа чи ард түмнээсээ татгалзсан байсан. Муулаад байсан М.Энхболддоо тал зассан, урагшаа л зүтгэх ёстой байтал арагшаа ухарсан. Нам гэдэг хүлээсийг зад татаж, фракц гэдэг гинжийг байхгүй болгоно гэж горьдсон, харин ч бүр жижигхээн хүрээнд чирээд оруулчихна гэж санаагүй. Хаалгыг чинь сахьдаг хэдхэн ах дүү, танил талынхаа хүрээнд хамаад оруулчихсан шүү дээ, халааснаас нь чөдөрлөсөн.

Энэ улсын хөгжлийг 10 жилээр ухрааж, нүүрсээ экспортлох бүх боломжийг нь хаасан Х.Баттулгыг зөвлөхөөр авч байхдаа л чи ард түмнээ мартсан байсан. Одоо урд хөршийнхөнд Монголын нүүрс үнс, Оросын нүүрс од болчихоод байгаа нь үнэн. Төмөр замаа тавьчихсан байсан бол урдаас ч, хойноос ч даахынхаа хэрээр шатахуун зөөх байсан тэр бүх боломж үгүй болсон шүү дээ. Энэ мэтийн хөгжлийн боломжийг хулгайлсан хувиа хичээгчээс салах гэж бараг улсаараа, улаан, хөх намтайгаа яаж зүтгэлээ, үүнийг чи бас л огоорсон. Тавдугаар сард шатахуун тасалдах тухай "Роснефть"-ээс мэдэгдэж байхад танай ГХ-ны сайд зургадугаар сард ОХУ-д ажиллаж явсан байтлаа С.Лавровтой ямар ч яриа хэлэлцээр өрнүүлээгүй.

Үүнийг чинь тэгээд төрийн ажлын уялдаа холбоо гэдэг юм уу? Төр удирдана гэдэг чинь сүмээс хоол цай, хонох газар горьдож ирдэг сульдсан нэгний өмнө сураггүй чалчихаас их өөр юм л даа. Нийслэлд төсвөө захиран зарцуулах эрх өгч, 140 тэрбумын гэрээнд Сумъяабазар та хоёр гарын үсэг зуран тэврэлдэж байхдаа энэ хүнийхээ хувийн банкыг цаагуураа дэмжиж буйгаа чи мэдэж л байсан, харин ард түмэн ард нь ажилгүй, орлогогүй, арга ядан хоног өнгөрөөж байгааг ойлгохыг хүсээгүй. Чи үе үе л ямар нэгэн юмыг, хэн нэгнийг зарлана гэж сүрдүүлдэг. Сүрдүүлэг амсаж өссөн хүүхдийн зан байж магадгүй. Эмч сувилагчдын суултыг зохион байгуулсан хэн нэгнийг, шатахуунаар боож байгаа 3-9 үсэгтэй компанийг зарлана л гэдэг. Бид таавар бөглөж амьдрах гээгүй, ямар их улстөржүүлж сураа вэ, сүүдэр чинь хүртэл улстөржиж хөдлөөд, түүнээсээ айгаад явдаг юм биш биз дээ. Улс төрөөс өөр ямар ч шалтгаан олж харахыг хүсэхгүй байна гэхээр хэтэрхий залуудаа сохорчээ, солио гажуу солбиулж гишгээд байна. Чамайг 2.0 тэрбумаар хөшөө барьж, хөлд тээглэлээ гээд нурааж байхад хүүхдүүд цэцэрлэггүй хэвээрээ л үлдсэн. Нүдээ нээ дээ, шатахуунд дугаарлаж, эмнэлэгт амь тавьж байгаа ард олон чиний үнэн байх учиртай юм. Эргүүлээд бодоод үзээрэй, энэ хүртэл чи дээшээ явсан, нутгийн ахынхаа итгэлийг олж нүдэн дээр өнгө орсон. Гэхдээ эргэж хараагүй. Эргэж харсан бол ард чинь ард түмэн хаягдсан байсан юм. Нөгөө л байсан газартаа, нөгөө л асуудлуудтайгаа үлдсэн байсан. Чиний мартсан үнэн, чамд хаягдсан ард түмэн. Чи өнгө орсон, бид өнгө уруудсан.

Чамаас брэнд үнэртэж, биднээс бэтгэрэл ханх тавьсан даа. Одоо Ардын намтайгаа хамт ард түмэнд арчуулах гээгүй бол эртхэн энэ төрд зай бол доо. Эвгүй шүү. Энэ хүртэл тэссэн эрчлээс задарвал хэн ч торгоож дийлэхгүй, тогтоож хүчрэхгүй, тоглоомоор хуурахгүй. Ардын нам ингээд унах ёстой бол алуур нь чи өөрөө болох учиртай байжээ гэж адаг сүүлд нь хэлмээргүй байна. Залуу үеийнхэнд залуур атгуулах гэж хичээн зүтгэсэн, хүлээж тэвчсэн, итгэж хүлээсэн түмэн олны итгэл, сэтгэл нугараагүй, хугараагүй байгаа дээр шийдвэрээ гарга, ширээ эргэж олдоно, шинэ үеийнхний итгэл харин эргэж ирэхгүй. Чи залуу байна, чин үнэнтэй амьдарч сурах боломжоо өөртөө үлдээ" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 19 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 17 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top