x

Г.Энхбат: Бага хүүтэй орон сууцны зээл нь харилцагчдаа дэмжиж буй нэг хэлбэр юм

Иргэдийн дунд үл хөдлөх хөрөнгө, орон сууцны эрэлт хэрэгцээ хэзээд өндөр байсаар ирсэн. Харин орон сууцны зээл буюу ипотекийн зээл нь орон сууц худалдан авахад санхүүгийн оновчтой шийдэл болдог. Голомт банкны зүгээс цар тахлын хүнд нөхцөлд иргэд, харилцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 1%-ийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн юм. Харин бид үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж буй хүмүүст зориулан Голомт банкны “Homeland орон сууцны зээлийн төв”-ийн захирал Г.Энхбаттай ярилцсаныг хүргэж байна.

-Сайн байна уу? Цаг гарган ярилцлага өгч байгаад баярлалаа.

-Сайн. За баярлалаа.

-Хоёулаа яриагаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс эхэлье. Ковид-19 цар тахлаас үүдэн улс орны төдийгүй дэлхий нийтийн эдийн засаг уналтад ороод байна. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн салбарт ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Дэлхий нийт энэ өвчнөөс бүрэн салах боломжгүй тул бид цаашдаа цар тахалтай зэрэгцэн ажиллаж, амьдрахаас өөр аргагүйд хүрч байна. Улс орнууд ч эдийн засгаа сэргээх арга хэмжээг шат дараатайгаар авч эхэлсэн. Голомт банкнаас хийдэг “Үл хөдлөх хөрөнгийн судалгаа”-ны дүнгээс харахад 2021 онд Улаанбаатар хотод нийт 260 гаруй төсөл хэрэгжиж байгаа ба энэ нь өмнөх онтой харьцуулахад 2.4 дахин их тоо юм. Үүний шалтгааныг бид цар тахлын үеийн хөл хорио, ачаа тээврийн удаашралтай байдлаас үүдэн ажлаа зогсоосон байсан төслүүд энэ онд дахин хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэж харж байна. Түүнээс гадна хөл хорио үргэлжлэх хугацаанд хүмүүс гэртээ өнгөрөөх цаг ихсэж, гэрийнхээ орчин нөхцөлийг сайжруулах талаар илүү эргэцүүлж эхэлсэн. Нөгөө талд барилгын төсөл хэрэгжүүлэгчид маань ч үүнийг мэдрээд, орчин нөхцөлийн хувьд бүрэн шаардлага хангахуйц, тав тухтай, хүний хэрэгцээнд тулгуурласан орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийг барьж эхлээд байна.

-Иргэдийн дунд  орон сууцны зээлийн эрэлт, хэрэгцээ их байдаг. Голомт банкнаас ямар төрлийн орон сууцны зээлийн бүтээгдэхүүнийг олгож байгаа вэ?

-Зах зээл дээр хамгийн эрэлт ихтэй нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн 6%-ийн хүүтэй зээл байдаг. Гэвч энэхүү бүтээгдэхүүн маань тодорхой шалгуурын хэмжээнд зорилтот бүлэгт олгох зориулалттай. Энэ нь харилцагчийн хувьд хүссэн талбайтай үл хөдлөх хөрөнгөө худалдан авах боломжийг хязгаарладаг. Энэхүү нөхцөл байдалд тулгуурлан Голомт банкны зүгээс харилцагчдадаа сарын 1%-ийн хүүтэй орон сууцны зээлийг санал болгож эхэлсэн. 

-Бага хүүтэй зээл нь иргэдэд санхүүгийн асуудлыг шийдэх боломж болдог. Тиймээс орон сууцны 1%-ийн хүүтэй зээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?

-Тэгэлгүй яахав. Бага хүүтэй орон сууцны зээл нь харилцагчдаа дэмжиж буй нэг хэлбэр юм. Голомт банк арилжааны банкнуудаас хамгийн бага хүүг тогтоож, сарын 1%-ийн хүүтэй орон сууцны зээлээ он дуустал олгохоор болсон. Гэхдээ энэхүү зээлийг зөвхөн манай банкны хамтран ажиллаж буй орон сууцны төслүүд дээр олгох нөхцөлтэй бөгөөд Голомт банкны аль ч салбараар үйлчлүүлэн энэхүү зээлд хамрагдах боломжтой.

-Энэхүү зээлд ямар орон сууцны төслүүд хамтран ажиллаж байгаа вэ?

-Голомт банкны хувьд энэ зээл дээр нийт 50 гаруй /Жишээ нь: Мандала гарден, Вега сити, Актив гарден, Морьтон резиденс, Хан төгөл хотхон гэх мэт/ төслүүдтэй хамтран ажиллаж байна. Үүнд ойрын хугацаанд хэрэгжиж буй орон сууцны томоохон төслүүд ихэнх нь багтсан. Цаашид ч бид олон сайн төслүүдтэй хамтран ажиллах зорилготой байгаа.

-Банк бол зээл олгодог, арилжаа хийдэг байгууллага гэсэн нийтлэг ойлголт байдаг. Харин “Homeland орон сууцны зээлийн төв” ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Хүн орон сууцаа сонгоно гэдэг амьдралдаа цөөн гаргадаг чухал шийдвэр, хамгийн том хөрөнгө оруулалт байдаг. Харин Голомт банкнаас хөрөнгө оруулалт хийсэн шийдвэртээ харамсахгүй, зөв сонголт хийхэд иргэдэд туслах зорилгоор энэхүү зээлийн төвийг байгуулсан. Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мэргэшсэн хамт олон харилцагчдад зөвлөгөө өгч, хөрөнгө оруулалт хийхэд нь зориулсан, хамгийн бага хүүтэй зээлийн санхүүжилтийг олгох үйлчилгээ үзүүлж байна. Нөгөө талаас худалдан авч буй харилцагчийн хөрөнгийг оновчтой, үнэ цэнтэй байлгах зорилгоор хамтрагч барилгын төслүүдэд 360 градусын үнэлгээ хийж ажилладаг. 

-Цар тахал, газар хөдлөлттэй холбоотой хүмүүс амины орон сууц ихээр сонирхох болсон гэж сонссон. Танай төвөөс бусад төрлийн үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл авах боломжтой юу?

-Манайх орон сууцнаас гадна амины орон сууц, хувийн орон сууц, оффисын талбай, үйлчилгээний талбайн зээлийг олгож, харилцагчдыг зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг. Мөн цаашид бид илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх үүднээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар дата, судалгааг олон нийтэд чиглэсэн контент, сургалт, арга хэмжээгээр дамжуулан тогтмол хүргэх төлөвлөгөөтэй байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд болон “Homeland орон сууцны зээлийн төв”-ийн хамт олонд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье.


Эрхэм харилцагч та “Homeland орон сууцны зээлийн төв”-өөр үйлчлүүлснээр судалгаа шинжилгээтэй, мэргэжилтний зөвлөгөөнд үндэслэн, хамгийн тохиромжтой үл хөдлөх хөрөнгийг таатай нөхцөлтэй, орон сууцны зээлээр худалдан авах боломжтой.

Холбоо барих: 1800-1646

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 19 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 19 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top