Улаанбаатар хотод өнөөдөр суурин 34 цэгт 55 багийн 272 эмч, ажилтан ажиллаж, 4012 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Есдүгээр сарын 22-ны өдөр нийслэлийн хэмжээнд
- I тунд 161,
- II тунд 462,
- нэмэлт сэргээх тунд 2145, нийт 2768 иргэнийг дархлаажууллаа.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2886 (24.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66099 (74.4 хувь), 16-17 насны 26044 (76.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.