Коронавирусын халдвар авч эдгэрсэн хүмүүсийн уушгийг рентгенээр харахад төлбөр авахгүй байх тухай Эрүүл мэндийн сайд тушаал гаргажээ. Халдвар авсан хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай ч эмнэлгийн ачаалал их байгаа учир Эрүүл мэндийн сайд дээрх тушаалыг гаргасан байна. Коронавирусаар халдварлаж эдгэрсэн хүмүүсийн гол хүндрэл нь уушиг гэмтээж байгаа нь тогтоогдсон тул рентген туяагаар харуулах шаардлагатай хүмүүсийг ХӨСҮТ дээр өдөр бүр 14.30 цагаас хойш үнэ төлбөргүй үзэхээр болжээ.