Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Токио 2020 XXXII дахь зуны паралимпын наадамд оролцсон тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох тухай тогтоол баталжээ.
Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээд 120 сая төгрөг, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг тус тус олгохоор болсон байна.