x

“Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хамтран ажиллах санал” сэдэвт уулзалт боллоо

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаныхан Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ынхантай “Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хамтран ажиллах санал” сэдвээр уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Б.Сүхбаатар “Өнөөдрийнх шиг ийм уулзалтыг тогтмол хийж, санал солилцох хэрэгтэй. Цаашид уг уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгын зөвшөөрөл, норм стандарт, барилга хүлээж авах болоод ашиглалтын асуудлаар нэг бүрчлэн хэлэлцэх ёстой” гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн төр, хувийн хэвшил нэгдээд барилгын салбарын зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн судалгааг тогтмол судлан, хамтран ажиллах шаардлагатайг онцолж байв. Учир нь барилгын салбар ашгаа бодоод хаа хамаагүй барилга барих биш, хүн амын нягтшил, төвлөрлийг тооцож, судлах ёстой. Эс бөгөөс зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсэх, хотын төвийн төвлөрөл нэмэгдэхийг анхааруулж байлаа.

Үргэлжлүүлэн Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ын зүгээс цар тахлын үеийн нөхцөл байдалд хийсэн шинжилгээгээр 270 гаруй сөрөг хүчин зүйл барилгын салбарт тулгараад байгаа бөгөөд түүнийг даван туулах боломж 75 хувьтай байгаа талаар танилцуулсан юм. Мөн иргэний оролцоотой төр-хувийн хэвшлийн хэлцэл, түншлэлийг идэвхтэй хэлбэрээр өрнүүлэх, хот төлөвлөлт, барилгын ажлын зөвшөөрөл, дэд бүтэц, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоо илэрхийлж байлаа.

Хуралдааны үеэр хөндөгдсөн нэг сэдэв нь Нийслэлийн Засаг даргын А/653 дугаар захирамж байв. Уг захирамжаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохыг түр зогсоосон. Хот байгуулалтын зарим үйл ажиллагааг түр зогсоосон хотын төвийн 2014.5 га газарт одоогийн байдлаар 22.899 барилга, байгууламж бий. Тус бүс хэсэгт барилга шинээр барих 2103 зөвшөөрөл авсан байна. Үүнд 138 сургууль, 95 цэцэрлэг, 55 эмнэлэг болоод бусад барилга, байгууламжийн зөвшөөрлүүд багтжээ.

Түүнчлэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн тухай хэлэлцсэн бөгөөд уг төслийн талаар барилгын салбарынхан тодорхой ойлголттой болох хэрэгтэйг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар анхааруулж байлаа. Учир нь орлогод нийцсэн ногоон орон сууцыг хямд үнэтэй барилга гэсэн ташаа ойлголт уг салбарынхны дунд тарсан. Гэвч энэ нь өрхийн орлогод нийцүүлэн, чанар, стандартыг тогтоосон, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц байх ёстой юм. БНХАУ-д орлогод нийцсэн ногоон орон сууцны долоон төрөл байдаг аж. Харин манайд дан ганц ипотекийн зээлээр олгох төрөл л дэлгэрсэн тухай ярьж байлаа. Иймд орлогод нийцсэн ногоо орон сууцны стандартыг тогтоон, өрхийн орлогод нийцэх хэлбэрээр хэд хэдэн төрлийн төслийг санаачлах, Ажлын хэсэг гаргах хэрэгтэй талаар хуралдааны үеэр ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 18 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 16 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top