Налайх дүүргийн алслагдсан Тэрэлжийн VI дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар боллоо.
Өнөөдөр тус ажлыг гүйцэтгэгч "Инерци" ХХК-ийн төлөөллийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, ажлыг эрчимтэй эхлүүлэх чиглэлээр санал солилцсон байна.
Тэгвэл 168 хүүхдийн суудалтай сургууль, 100 ортой цэцэрлэгийн барилгыг VI дугаар хорооны Шилжрээгийн хэсэгт барьж, 2022 оны Наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө.