x

Нийтийн тээврийн маршрутыг оновчтой, ойлгомжтой, шинэ түвшинд гаргах судалгааг эхлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.

Хурлаар Нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар танилцууллаа.

Нийслэлийн 2020 оны төсвийн орлогын төлөвлөгөө 11.4 хувиар тасарсан дүнтэй байна. Үүнд цар тахлын нөхцөл ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаанд төрийн албан хаагч болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид ажиллаж буй ажилтнаас бусад иргэдийн цалин хөдөлмөрийн хөлсийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргаж, 18.099 аж ахуйн нэгжийн 515.102 иргэний татварыг чөлөөлсөн байна. Мөн татварын бус орлого 54.9 тэрбум төгрөгөөр тасарчээ.

Түүнчлэн Нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийн талаар танилцуулсан юм. Нийслэлийн төсвийн орлогын бүрдүүлэлт 94.3 хувьтай байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2021 онд 583 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталжээ. Төсвийн тодотголоор замын сангийн орлогын эх үүсвэр өөрчлөгдөөгүй байна. Харин замын сангийн төлөвлөгөөний өөрчлөлтөөр хотын гол ба туслах авто замын засвар, шинэчлэлтийн ажил, багтаамж ихтэй нийтийн тээврийн урьдчилсан ТЭЗҮ, явган зам, дугуйн замын зураг төсөл, нийтийн тээврийн чиглэлийг сайжруулах судалгаа, хоёр түвшний уулзвар огтлолцол ТЭЗҮ боловсруулах зургаан байршил, Бага тойруугийн хэсэгт шинээр болон өргөтгөн шинэчлэх авто зогсоолын зураг төсөл зэрэг авто зам руу чиглэсэн ажлууд олон байв.

 

Нийтийн тээврийн маршрут оновчгүй байдаг гэдэгтэй зөвлөлийн гишүүд санал нэгдэж байсан юм. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Улаанбаатар смарт” компанийн дата мэдээлэл хангалтгүй төдийгүй Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ч энэ талаарх судалгаа муу байна. Иймээс судалгааг ШУТИС, МУИС-ийн хамтарсан баг хийнэ. Нийтийн тээврийн маршрутыг маш оновчтой, ойлгомжтой, шинэ түвшинд гаргах ёстой” гэдгийг хэллээ. Мөн тэрбээр 540 уулзвараас өндөр ачаалалтай 40 уулзвар бий. Үүнээс зургаан уулзварыг хоёр түвшний болгож, зураг төсөл гаргах ёстойг онцлов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “2022, 2023 онд бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Явган болон дугуйн зам маш чухал. Замын байгууламжид эрс шинэчлэл хийх ёстой” хэмээн ярилаа. Хотын дарга Нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөлд зөвлөлийн гишүүдийн өгсөн саналыг тусган, НИТХ-д хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 19 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 24 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top