Улаанбаатар хотод өнөөдөр суурин 39 цэгт 60 багийн 311 эмч, ажилтан 4956 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Есдүгээр сарын 19-нд нийслэлийн хэмжээнд I тунд 28, II тунд 156, нэмэлт сэргээх тунд 762, нийт 946 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2863 (24 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65271 (73.4 хувь), 16-17 насны 25749 (76 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.