x

“Манай хороонд тавтай морил” өрхийн гарын авлагын туршилтын хувилбарыг гаргалаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан айл өрхүүдэд зориулсан “Манай хороонд тавтай морил” гарын авлагын туршилтын хувилбарыг бэлтгэн гаргалаа.

Энэхүү гарын авлага нь гэр хороолол, орон сууцны айл өрхүүдийн өдөр тутмын амьдралд тулгарч байдаг олон асуудлыг өрхийн түвшинд хэрхэн шийдэж болох энгийн зөвлөмж, мэдээллийг багтаасан сэтгүүл бөгөөд нөгөө талаас ХОРОО, СӨХ, ӨРХ гурвын үүрэг, амлалтуудыг энгийнээр тодорхойлж оруулсан харилцан ойлголцлын санамж бичиг болох юм.

Тухайлбал, тухайн хороонд ямар нэг иргэн шилжиж ирэхэд хорооны зүгээс энэхүү гарын авлагад бичигдсэн талуудын үүрэг, амлалт, амьдарч буй байр, орчиндоо хэрхэн, ямар дүрэм, журмыг мөрдлөг болгох талаар танилцуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулснаар гарын авлагыг иргэнд хүлээлгэн өгөх юм.

“Манай хороонд тавтай морил” өрхийн гарын авлага нь

  • Тухайн дүүрэг, хорооны статистик мэдээлэл, байр зүйн зураг,

  • Хог хаягдлаа хэрхэн ангилж хаях,

  • Гэр, хашаагаа хэрхэн тохижуулах, нүхэн жорлонгийн шийдэл, стандарт,

  • Сайжруулсан шахмал түлшний зохистой хэрэглээ,

  • Дулаан, цахилгааны үнэ,

  • Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын анхны түргэн тусламжийг хэрхэн авах,

  • Төрөөс иргэдэд цахимаар үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар зэрэг олон хэрэгцээтэй мэдээллийг нэг дор энгийн үг, зурагт тайлбартайгаар оруулсан юм.

Энэхүү гарын авлагыг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн боловсруулан эмхэтгэж, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл”-өөс дэмжлэг үзүүлж, Сонгинохайрхан дүүргийн 2, 3, Чингэлтэй дүүргийн 7,12 дугаар хорооны иргэдэд туршилтаар тарааж ашиглахаар 2000 ширхгийг хэвлүүлээд байна.

Цаашид гарын авлагыг сайжруулж, мэдээллийг баяжуулан нийслэлийн бүх хорооны иргэдэд цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүргэж, өрх бүрийн ширээний сэтгүүл болгохоор зорьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 19 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 41 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top