Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрээр "Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг Жанжин Лхагвасүрэнгийн гудамж Г.К.Жуковын талбайд ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой нийтийн эдэлбэр газар болгон тохижуулах үүргийг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт даалгалаа" гэв.