x

Т.Ариунаа: Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл тэмцэнэ

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар өнөөдөр УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ.

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж “Өнгөрөгч гуравдугаар сард манай гэр бүл Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд шударга бус прокуроруудын үйл ажиллагааны талаар, Монгол Улсад нүүрлээд байгаа шударга бусын хонгилын талаар дэлгэж, суулт зарлаж байсан. Суултын үеэр цагдаагийн байгууллагаас КОВИД-той тэмцэх хууль зөрчсөн гэдэг шаардлага ирсэн тул суултаа зогсоосон. Харин өнөөдрөөс Улсын ерөнхий прокурорын газрын гадна суултаа эхлүүлж байна.

Прокурорын байгууллагад энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр өгсөн миний гомдлын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдэх үүргээ прокурорын байгууллага шийдэхгүй, ёс зүйн хороогоо хуралдуулахгүй байна. Тэр бүү хэл миний гаргасан гомдолтой холбоотой Ц.Батболдыг дүүргийн прокуророос УЕПГ-ын хэлстийн дарга болгон дэвшүүлсэн. Үүнээс харахад прокурорын байгууллага дотооддоо ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй болж.

Тиймээс би Ц.Батболд прокурорт ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь түдгэлзүүл, мөн намайг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж энд хугацаагүй суулт зарлаж байна.

Энэ хэргийн тухайд цагдаагийн байгууллага хоёр удаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн шүүх рүү шилжүүлэх санал удаа дараа гаргасан боловс Ц.Батболд тэргүүтэй прокурорууд үүнийг хамгаалаад энэ хэргийг шүүх рүү шилжүүлэхгүй байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор намайг болон миний гэр бүл, ах дүү нарыг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлж, хүний эрх, эрх чөлөөл уландаа гишгэж байна.

Ганцхан жишээ хэлэхэд, манай компанийн үл хөдлөх хөрөнгийг дээрэмдэж авсан өмгөөлөгч шүүгч болчихсон байна. Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхамын хүү Шүрэнчулуун гэдэг залуу Ц.Батболдын гар хөл болж өмгөөлөл хийгээд, хоёр тэрбум төгрөгийн өмгөөллийн хөлс авч, манай компанийг дээрэмдсэн хөрөнгөөс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичүүлж бүхэл бүтэн үйлчилгээний обьект авчихсан шүүгч өнөөдөр сууж байна.

Жирийн иргэнийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаад, хонгилын прокурор, шүүгч нараар ял өгүүлээд, тэр хоорондоо миний компанийг дээрэмдэж авч байна. Тэр хэрэг нь илрээд ирэхээр шүүх рүү явуулахгүй байна” гэв.

Дуучин Т.Ариунаа "Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийн 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан.

Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна.

Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ” гэлээ.

Дашрамд, "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг хуулийн байгууллага таван зүйл ангиар шалгаж, 16 удаа шүүх хуралдаанд оруулж, 409 хоног цагдан хорьсон билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 19 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 40 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top