Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний байнгын болон явуулын нийт зургаан цэг ажиллана.
Шинжилгээний цэгүүдийг танилцуулж байна.
Мөн өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 40 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Эдгээр цэгүүдэд 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 6706 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас сануулсаар байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.