Боловсролын зээлийн сангийн “Хөнгөлөлттэй зээл”-ээр сурч төгссөн төгсөгчид төлбөрийн үлдэгдлээ төлж, дипломоо аваагүй тохиолдолд Монголбанкны Зээлийн мэдээллийн санд оруулах болсныг мэдэгдлээ.
1993-2016 оны хооронд “Хөнгөлөлттэй зээл”-ээр буюу төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн 15 мянга орчим төгсөгчийн диплом Боловсролын зээлийн санд байгааг Боловсрол шинжлэх ухааны яамнаас өмнө мэдээлж байсан юм.
Төгсөгч та ЭНД ДАРЖ регистрийн дугаараараа төлбөрийн үлдэгдлийн лавлагаагаа харах боломжтой.
Энэ талаар өмнө нь Боловсролын зээлийн сангаас "Та зээлээ эргүүлэн төлж дараагийн суралцах дүү нартаа боломж олгоно уу!! Бид цаашдаа дипломоо аваагүй иргэдийг олон нийтэд зарлах болно" гэж байв.