x

1904 оны Олимпийн марафон: Инээдэм ба Тарантиногийн шинэ сэдэв

Сент-Луисийн олимпийн энэ гүйлт нь сонирхогчдын спортыг үеийг санагалзахад хүргэнэ.

Нэн шинэ түүхийн гурав дахь Олимп 1904 онд иссуримужийн Сент-Луист болжээ. Тэр цагт спортын тэмцээнүүд өнөөгийнх шиг анхаарлын төвд байсангүй. Харин энэ үед Америкийн засгийн газар Олимпыг илүү чухал, илүү тодруун Дэлхийн үзэсгэлэнгийн нэмэлт реклам болгон хүлээн авсан байдаг. Тэр үед 320 мянган метр кв талбайтай ХАА-н павильоноос илүү Олимпийн хөнгөн атлетик онигооны бай болсон байдаг.

Арьсны өнгөөр гадуурхсан удирдамж

Сент-Луисийн Дэлхийн үзэсгэлэнгийн нээлт, 1904 он

Хэрэв өнөөдөр спорт янз бүрийн хүмүүсийн хамгийн дээд амжилтын төлөөх өрсөлдөөний тэгш эрхийн баяр гэж хүлээн авагддаг бол 1904 оны тэмцээнийг тэгж хэлэхгүй. Олимп ид өрнөж байхад Дэлхийн үзэсгэлэн Сент-Луисийн хүндэт үзэгчдийг Дэлхийн үзэсгэлэн “Антрополгийн өдрүүдийг” явуулан баярлуулав. Үзэгчдэд зориулсан “хүний зоопарк” ажиллан тэдэнд Далайн орнууд ба Африкийн уугуул овгийн төлөөлөгчдийг үзүүлж байлаа. 

Энэ бүгд нь олимпын зарчмаас хол хөндий байв. Олимпыг үндэслэгч Пьер де Кубертен энэ бүгдийг үзэж харсныхаа дараа, "Энэ бүх дургүй хүргэм цэнгээн нь хар, улаан, шар хүмүүс гүйж, харайж, шидэлт хийж суран, цагаан арьстнуудыг ардаа үлдээсэн цагт л өөрийн сонирхолоо алдана" хэмээн хэлж байв.

Тухайн үед зоригтой, дэвшилттэй мэдэгдэл байсан юм.

Энэ үед спортын тэмцээний бэлтгэл нь хоёрт тавигдсан байгаад гайхах зүйлгүй.

Марафон гүйлтийн тамирчид гараандаа гарахын өмнө. Сент-Луис, 1904 он

Бүхий л зүсмийн "мэргэжлийнхэн"

Олимпын хөдөлгөөний сэргээлт XIX–XX зуунуудын заагт үүсч, түүнийг сонирхогчдын спортын  тэмцээн гэж сэтгэжээ.

Мэргэжлийн тамирчид тэр цагт хуруу дарам цөөн байжээ. Тэгээд ч өөрийн хүч чадлыг үзэх гэсэн бэлтгэл сургууль муутай зүрх зоригтой хүмүүс л марафон гүйлтийн барианд гарч байв.

Анхны олимпын баримжаагаар аваад үзэхэд холын зайн гүйлтийн тамирчдын жагсаалт хачирхалтай гэмээр.

Жишээлбэл, нутагтаа холын зайн гүйлт үзүүлсээр замын зардлын мөнгөө олсон Кубын шуудан хүргэгч Феликс Карвахаль тэнд байв. Тэрээр нэгэн удаа арлаа хөндлөнгөөр туулсан нэгэн байсан юм. Спортын хувцас хунар хэрэгтэй гэж тэр огт бодоогүй, Сент-Луист тэр ердийн гудамжны шаахайтай богино өмдтэй, урт ханцуйтай цагаан цамцтайгаар гүйлтээ хийв.

Карвахаль берет өмссөн нь түүний дэгжин сахалтай, зураач шиг л харагдуулж байлаа.

Феликс Карвахаль Сент-Луист
Лен Тауньяне ба Ян Масиани

Өмнөд Африкийн Лен Тауньяне, Ян Масиани хоёр анх удаагаа л марафонд гүйв. Анх удаагаа тамирчин болж байгаа нь тэр. Тэд англи-бурын дайны жүжигт оролцохоор ирцгээсэн ба тэр хоёр театрчилсан тоглолтод өдөрт хоёр удаа үзэгчдийн өмнө Тсвана омгийн мэдээ хүргэгч болон үзэгчдийг хөгжөөж байлаа. Тэр хоёр Өмнөд Африкийг төлөөлсөн анхны хар арьстан тамирчид болжээ. Үүнээс хойш 86 жилийн дараа л Өмнөд Африкийн хар арьстан тамирчид олимпт оролцож эхэлжээ.

Тэр хоёр шиг марафоны туршлагагүй 10 грекчүүд тэнд гүйв. Хорин настай америк тамирчин Фред Лорз гүйлтээр зөвхөн шөнө хичээллэдэг байсан гэнэ. Өдөрт нь тоосго өрөгч хийгээд завгүй байж. 1904 оны марафонд оролцсон 32 хүний тав нь Сэм Меллор, Артур Ньютон, Майкл Спринг, Жон Лордон, Томас Хикс нар л марафонд гүйж үзсэн байв. Тэд Бостоны марафонд гүйгээд амжсан байжээ.

Халуун наран доорх туршилтын лаборатори

Сэм Меллор марафоны замд

1904 оны наймдугаар сарын 30-нд Сент-Луист халуун маш байлаа. Ихэнх тамирчид нь цагаан фотболк өмссөн нь таарч тохирсон ба зурагт ихээхэн дэгжин харагдаж байгаа нь харагдана. 

Зөөлөн салхи үе үе тоос босгоно.

Зохион байгуулагчид цорын ганц ундааны цэгээ 40 км-ын яг дунд нь байрлуулсан байв.

Олимпыг явуулах ажлыг Дэлхийн үзэсгэлэнгийн спорт харицсан газрын дарга Жеймс Салливан хариуцсан байж. Тэр хүн улс төр, шинжлэх ухааныг ихээхэн сонирхдог ба арга  хэмжээг өөрийн сонирхолд тааруулан зохион байгуулсан гэнэ. Улс төр талаасаа тэр олимпд нь цагаан арьстнуудын давууг харуулах ёстой гэж үзжээ. Тэгээд ч тэр хамаг анхаарлаа "антропологийн өдөрт" өгсөн байлаа.

Дээр хэлэгдсэн хоёр хар арьстан гүйлтээ “хөл нүцгэн хийх эрх” авсан байна.

Шинжлэх ухаан талаасаа Жеймс Салливан практик дээр "санаатайгаар шингэнийг нь алдуулах" онолыг туршин үзэх гэв. Зарим биологичид, эмч нар ХХ зууны эхэнд биеийн хүчний ачааллын үеэр хоол, ундаа нь хүний организмд хортой, ходоодны хүндрэл гарган хоол боловсруулалтад муу гэж үзэж байлаа. Спортын дээд үзүүлэлт гаргахын тулд биеийн бүх нөөцийг гаргах ёстой гэдэг байж.

Ингээд л Салливанийн туршилтад 32 хүн лабораторийн дээж нь болжээ.

Гарааны гар буугийн дуун гарлаа...

Ухаангүй гүйлт: ноход, шөрмөс таталт ба илжирхий алим

Марафоны цэнгэлдэх дэх эхлэлт. Өмнө нь Фрэнк Пирс (9) гүйж, араас нь Майкл Спринг (12), Харилаос Яннакас (32), Томас Хикс (20)нар нэхэж явна.

Эхний км-т сенека овгийн уугуул Фрэнк Пирс гүйлтийг толгойлов. Гэхдээ их удалгүй, “зөв цагаан арьстнууд” Артур Ньютон, Томас Хикс түрүүлж байгаад Панамерикийн ба Бостоны марафоны ялагч Сэм Меллор лидерлэв. Хагас цаг орчим марафонердийн спортын тэмцээн шиг л байлаа. Гэтэл удалгүй байдал огт өөр боллоо.

Фред Лорз

Марафоны зам нь салхи, замыг чөлөөлөх морьт отряд, тамирчид ба тэднийг дагалдагч машинуудын босгосон тоосонд дарагдсан байв. Замын чулуу саадыг огт цэвэрлээгүй, хүний хүчин чадлын боломжийг шалгаж байгаа юм чинь чулууг зайлуулаад ч яах юм билээ! Анхны боломжоо калифорнин Уильям Гарсия олж авлаа. Тэр чулуунд тээглэн унаад цусаа урсгасан шархтайгаар гүйлтээ үргэлжлүүлэв. Хагас цагийн дараа түүнийг эмнэлэгт хүргэв. Цус урссан шархнаас гадна түүний ходоод гэдэс нь тоосоор амьсгалсны улаас гэмтсэн байж.

Лидерүүдийн нэг Жон Лордон бас л тоосны улмаас бөөлжиж тэмцээнээ орхив.

Лен Тауньяне замын нэг хэсэгт дээд хурд үзүүлэв. Тэр тэнүүлч нохдын сүрэгт хөөгджээ. Гэсэн ч тэр бусдаасаа хоцорсон юм. Итгэлтэйгээр түрүүлж явсан Сэм Меллор замын дунд хэсэгт шөрмөс нь татаад, зогсохоос өөр аргагүй болжээ. Фред Лорза ч шөрмөс таталтаас зайлсангүй. Ойролцоогоор 15 км-т тэр машинд суун 18 км-ын дараа машинаасаа буун гүйлтээ төгсгөлд нь үргэлжлүүлжээ.

Энэ нь Феликс Карвахалийн адал явдалтай харьцуулахад юу ч биш. Тэр сайн хурдтайгаар тэргүүн хэсэгт гүйж, дуудлагатай англи хэлээрээ үзэгчидтэй үг солилцон явж байлаа.

Замынхаа гуравны нэгд тэр хажуугаараа явсан машиныг зогсоож, зорчигчдоос нь хоёр гурван тоор гуйлаа. Татгалзсан хариу авсан тэрээр жимсийг нь булаан  гүйлтээ үргэлжлүүлэв. Улам өлсөөд эхэлсэн тэр айлын цэцэрлэгт орж, хэдэн алим модноос нь түүж иджээ. Тэр өөрөө хожим ярьснаар алимнууд нь илжирсэн байсан ба удалгүй гэдэс нь базлан замын хажууд хэвтээд өвчнөө жаал гайгүй болгоод хориод минут сайхан унтжээ. Тэгээд сэрээд тэр гүйлтээ үргэлжлүүлэн эхний тавд бариандаа орсон гэнэ!

Томас Хикс ба түүнийг дэмжигч

Сэм Меллорын дараа Томас Хикс лидер болсон ба гэхдээ хориод км-ын дараа тэр шингэнээ алдаэ улам доройтов. Замын нэг хэсгийг тэр хоёр дэжчигчээрээ түшүүлэн алхаж туулав.

Дэмжигч нар нь хориглосон байсан усыг түүнд өгөөгүй зөвхөн уруулыг норгон тусалжээ.

Бариа хүртэл 10 км үлдээд байхад түүнийг өнгөний цагаан стрихнин хольсон тэр үеийн “сэргээшээр” дайлжээ. Дашрамд хэлэхэд, тэр нь олимпд бүртгэгдсэн анхны "допинг" болсон юм. Гэхдээ тэр үед хориогүй байсан.

Дээр нь тэд брэнди амсуулах гэж байснаа болиод барианы дараа л ялалтыг нь тэмдэглэн “дайлжээ”.

Томас Хикс зовж шаналан брэнди үнэрлэж байх зуур машинд сайтар амарч авсан Фред Лорз барианд оров! АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Элис Рузвельт түүнд алтан медалийг нь гардуулах үеэр хэн нэгэн "Хуурамч аварга!" гэж хашгирч, түүний машинд явсан нь илэрчээ.

Үүний дараа Лорзийг шийтгэж, маш их ядарч архи ханхлуулсан Хиксийг ялагчаар зарлав. Жилийн дараа Фред Лорз Бостоны марафонд шударгаар ялж байжээ.

Томас Хикс барианы дараа

Кино болгомоор 1904 оны Олимп түүхэнд хоёр сөрөг дээд амжилтаар оржээ.

Зөвхөн 14 хүн л барианд орсон байдаг бөгөөд Хикс замыг 3,5 цагийн дотор туулжээ. Энэ хоёр дээд амжилт мөнх болон үлдэх нь ойлгомжтой.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 19 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 55 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top