x

Өнгөрсөн хоногт нийслэлд угаарын гурван дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр зургаан иргэн угаартсан дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд нэг том хүн, 7-9 насны хоёр хүүхэд, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хоёр том хүн, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд есөн настай хүүхэд тус тус угаарсан дуудлага өгсөн байна.

Уг хэргийг дүүргүүдийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм.

Цаг агаарын байгууллагын мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой, сэрүүхэн байх төлөвтэй байна.

Тиймээс тухайн өдрүүдэд айл өрхүүд галлагаагаа хийсэн тохиолдолд угаарын хийнээс урьдчилан сэргийлж, гал бүрэн унтраагүй байхад яндангаа авах, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөлөө.

Энэ талаар НАБТГ-ын Дотоод орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Г.Уранцэцэг "Ямар ч төрлийн түлшийг шатаахад угаарын хий ялгарна гэдгийг сануулъя. Зуухан дотор агаарын эргэлт муу, хүчилтөрөгч нь хангалттай биш байх нь угаарын хий үүсэх шалтгаан нөхцөл болдог.

Угаартсан дуудлагын ихэнх нь галлагаа бүрэн зогсоогүй байхад өрхөө бүтээсэн, яндангаа авсан шалтгаантай байдаг.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас нийслэлийн зургаан дүүргийн агаарын чанар сайжруулах бүсийн 199,586 ширхэг угаар мэдрэгч төхөөрөмжийг тарааж, олон удаа гарын авлагад суурилсан зөвлөж, зөвлөгөө өгч ажилласан.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Хамгийн гол нь стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгчийнхээ ажиллагааг сайн шалгаж, унтраахгүй байх, галлагаа бүрэн дуусаагүй үед яндангаа авах, өрхөө бүтээхгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн байшинтай айлуудад яндангийн малгай заавал байх шаардлагатай. Энэ нь салхитай өдрүүдэд угаар гарахаас сэргийлнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 19 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 47 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top