x

Иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас таван төрлийн цогц төлөвлөгөө гаргасан байна.

Тус цогц төлөвлөгөөнд иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил багтсан юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтныг сургалтад хамруулан, гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах, зөвлөн туслах ажлыг хийж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь 31 гудамжтай, 1600 орчим өрх амьдардаг бөгөөд орон тооны бус 34 ажилтан иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.

Тус хорооны ажлын албаны дарга Э.Булгантамир “Манай хорооны орон тооны бус ажилтнууд долоо хоногт 2-3 удаа айлуудаар орж, зөвлөгөө, мэдээлэл өгөх, угаарын хийн мэдрэгчийн бүрэн бүтэн ажиллагааг шалгаж байгаа. Одоогийн байдлаар угаарын хийн эрсдэлд өртсөн айл бүртгэгдээгүй” гэв.

Уг хороонд орон тооны бус ажилтнаар ажиллаж буй Л.Уртнасан Туулын 19 дүгээр гудамжны 27 өрхийг хариуцан, зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг. Сэрүү орох үеэр айлуудын галлагаа эхлэх бөгөөд наймдугаар сараас хойш угаарын хийн эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлгийг өгсөөр байгаа юм. Тэрээр айлууд борооны улиралд яндангаа аваад, өрхөө битүүлэн галласнаар угаарын хийд өртөх эрсдэл үүсгэж байгаа гэв.

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ц.Чулуунцэцэг “Сайжруулсан түлш хэрэглэснээс хойш утаа, тортог хамаагүй багассан. Иргэд түлшээ зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Галаа буруу түлэх, өөр бусад хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас үүдэн угаартах эрсдэл үүсдэг гэж боддог. Манай зуухны дотор шүүр хагарчихсан болохоор өөрсдөө захаас төмөр авч сольсон. Зуухны засвар үйлчилгээг тогтмол хийдэг болох, ширэм, шүүрийн сэлбэгийг боломжийн үнээр худалдаалдаг болоосой гэж хүсэж байна” хэмээн захиж байв.

Тус айлын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгасан Л.Уртнасан “Эднийх босоо яндантай тул хөөлөхөд амархан юм байна. Өөрсдөө ч хөөлөх боломжтой. Угаарын хий мэдрэгч хэвийн ажиллаж байгаа бөгөөд ямар нэг зөрчилгүй байлаа” гэв. Тэрээр мөн өндөр настан Ц.Чулуунцэцэгт хандан “Таван толгой түлш” ХХК-ийн 70119400 утсанд хандан зуухны шүүр, ширэмний талаар лавлах, яндангаа хөөлүүлэх захиалга өгөх боломжтой хэмээн зөвлөлөө.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан хэрэгжүүлж буй иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил ийнхүү төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Мөн иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр  есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөг зохион байгуулах юм.

Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газраас галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан гэр хорооллын иргэдийг угаарын хийн хордлого, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийн, заавар, зөвлөмж өгөн ажилладаг. “Угаарын хийн хордлогод өртсөн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүргэдэг. Иргэд галлагаагаа зөв хийж, угаар мэдрэгчээ тогтмол ажиллуулж байгаатай холбоотойгоор угаарын хийн хордлогод өртөх нь багассан. Цаашид ч зориулалтын зууханд сайжруулсан түлшээ хэрэглэх, угаар мэдрэгчээ тогтмол ашиглах шаардлагатай байна” хэмээн НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Идэрмөнх ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 19 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 20 цаг 46 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top