Засгийн газрын хуралдаан ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хотын захиргааг Яармаг дахь барилга руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж байна.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэвэл Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэсэн шийдэл гарсан байдаг. Үүний дагуу хотын захиргааны шинэ, 11 давхар гурван блок барилгыг Яармагийн нутаг дэвсгэрт барьж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Харин өмнө нь Хотын дарга Д.Сумъяабазар “Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхгүй. Яармагийн дэнж дэх хотын захиргааны шинэ цогцолборыг Инноваци, технологийн төв болгон хөгжүүлэх саналтай байна” гэсэн байдаг.