x

Ихэнх нутгаар бороотой, сэрүүхэн байна

Улаанбаатар хотод үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 хэм орчим, бусад хэсгээр 3-5 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, Хэнтийн уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна. 

Цаг агаарын урьдчилсан төлөв: 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 9-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд нийт нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 14 цаг 5 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 14 цаг 7 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 14 цаг 8 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 14 цаг 10 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 14 цаг 14 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 14 цаг 15 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 16 цаг 22 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 16 цаг 31 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 16 цаг 33 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 16 цаг 34 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 16 цаг 39 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 16 цаг 43 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 16 цаг 44 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 16 цаг 45 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 16 цаг 46 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 16 цаг 47 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 16 цаг 48 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 16 цаг 49 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 18 цаг 19 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 18 цаг 33 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top