Улаанбаатар хотод явуулын 5, суурин 58 цэгт 80 багийн 415 эмч, ажилтан ажиллаж, 7,088 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Мөн өнөөдөр Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт суурин, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт явуулын шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цагийн хооронд ажиллана.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас сануулсаар байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.