x

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүдэд халдваргүйтгэл хийж байна

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Есдүгээр сарын 1-нээс Аравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг болоод томоохон зах, худалдааны төвүүдийн гадна орчинд халдваргүйтгэл хийж байна.

Мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар халдваргүйтгэлийг хийж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс орчны халдваргүйтгэлийг эхэлсэн юм.

Орчны халдваргүйтгэл эхэлснээс хойш 36 томоохон зах, худалдааны төв, 32 эмнэлэг, 178 цэцэрлэгт, 48 ерөнхий боловсролын болоод их, дээд сургуулийг хамруулан ариутгаад байна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын харьяанд мананцар үүсгэгч, найман тоннын багтаамжтай таван машин байдаг. Энэ удаагийн халдваргүйтгэлийн ажилд дөрвөн машин ашиглаж, хувийн хэвшлийн байгууллагаас дөрвөн тоннын багтаамжтай хоёр машин нэмэлтээр ажиллуулж байгаа юм.

Манай улсад клорсепт 17, жавельон, гипохлорит кальци болон просон гэх бодисуудыг халдваргүйтгэлд хэрэглэдэг. Энэ удаагийн халдваргүйтгэлд Англи Улсад үйлдвэрлэсэн просон хэмээх бодисыг хэрэглэж байгаа бөгөөд найман тонн усанд зургаан сав бодис хийн найруулдаг аж. Эдгээр ариутгалын бодис нь хүрээлэн буй орчин болоод хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг ариутгалын ажлыг хийж буй “Түвшинбилэг төгөлдөр” ХХК-ийн биологич Ү.Алтаншагай онцолж байв.

Түүнчлэн “Сар гаруйн хугацаанд дахин дахин хийх тус халдваргүйтгэлд 2800 орчим сав халдваргүйтгэлийн бодис хэрэглэх тооцоо гарсан. Нийслэлийн хэмжээнд бодисын нөөц хангалттай байгаа” хэмээн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж хэлж байлаа.

Халдваргүйтгэлийн ажилтай зэрэгцэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын цэвэрлэгээ, угаалга, ариутгалын ажлыг хийж эхэлсэн. Хуваарийн дагуу хариуцсан ариутгалын компаниуд цэвэрлэгээ, ариутгалыг гүйцэтгэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 19 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 21 цаг 2 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top