x

ЛГБТ төвөөс төрийн албан хаагч Б.Одсүрэнд гомдол гаргаж, цагдаад хандлаа

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан зарим сурталчилгааны зургийг хуулуулсан тухайгаа цахим хуудаснаа нийтэлсэн. Түүний энэхүү үйлдэл нь бэлгийн чиг баримжаа өөр хүмүүсийг ялгаварлан гадуурхсан байж болзошгүй шинжтэй байсан юм.

Тодруулбал, нийтийн тээвэр дээр байршуулсан сурталчилгаа хуулуулсан шалтгаанаа хүүхдийн тоглоомтой холбон тайлбарлаж, сүүлийн үед багачуудын сонирхох болсон тоглоомын өнгө нь ижил хүйстнүүдийн билэгдэлтэй ижил учир ийм алхам хийсэн гэсэн байв.

Олон нийтийн зүгээс дургүйцлээ илэрхийлсэн тул тэрээр өөрийн постыг устгажээ.

Тэгвэл Монголын ЛГБТ төвөөс тус төрийн албан хаагчийн үйлдэлд холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргажээ.

ЛГБТ төвийн Эрх зүйн хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэбүрэн "Монгол улсад мөрдөгддөг хууль тогтоомжийг сурталчилсан агуулга бүхий хуудаснуудыг хууль ёсныхоо дагуу гэрээ хийж байрлуулсан. Гэтэл манай гэрээ хийж байрлуулсан хуудасны буулгах хугацаа дуусаагүй байхад хуулсан. Сурталчилгааг буулгах мэдээлэл манайд ирээгүй. Гэрээний дагуу есдүгээр сарын 10 хүртэл байрших сурталчилгаа байсан. Бидний гомдлыг хууль ёсны дагуу шийднэ гэдэгт итгэлтэй байна. Монгол улс ЛГБТ хүмүүсийг хамгаалдаг хүний эрхийн мэдрэмжтэй орнуудын тоонд ордог" гэв.

Монголын ЛГБТ төв нь энэ жил автобусны буудал болон 18 чиглэлийн автобусанд "Тэгш эрхийн бахархлын өдрүүд"-д зориулсан мэдээллийг байршуулаад байжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэж заасан байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн 14.1т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан байдаг. 

Төрийн албан хаагчийн энэхүү ялгавартай хандлагад иргэд дүргүйцэж, хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.67.84)
    gomo g gomo, hujaag hujaa l gene shdee
    2021 оны 09 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 21 цаг 20 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top