Дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай шийдвэр гурав дахь жилдээ хэрэгжиж буй юм.
Уг шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил Есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт шилждэг байсан юм.
Тэгвэл нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цагт ажиллахаар боллоо.
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд Хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, ийн шийдвэрлэсэн байна.
Энэ хичээлийн жилээс эхлэн зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж, өглөөний 07:00 цагаас үдэш 20:00 цаг хүртэл ажиллуулж эхэлсэн байгаа.
Цаашид цэцэрлэг, сургууль төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд, томоохон зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, авто замын ачаалал бууруулахад анхаарна.